Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж буй энэ үед тус хуулийн ач холбогдлын талаар байр сууриа залуус илэрхийлсээр байна. Бодлогын чухал асуудалд иргэд анхаарлаа хандуулж, санаа бодлоо хэлэх нь утга учиртай оролцооны нэг хэлбэр юм. Тус сэдэвтэй холбоотой гол мэдээлийг агуулсан дараах ярилцлагуудыг онцлон хүргэж байна.
- Шүүхийн 10 орчим судалгааны багт орж ажиллан, судалгаа хийсэн хуульч Ж.Алтансүх "Шүүхийн тухай хуулийн төслийг нэн яаралтай батлах ёстой" гэсэн бол хуульч С.Халиун "Хүний эрх, хувийн өмчийг хамгаалах, төрийн байгууллагын хууль бус, буруу шийдвэрийг зогсоох шүүх эрх мэдлийг улс төрчид утсан хүүхэлдэй шиг ашиглахыг эсэргүүцэж байна. Шүүхийн багц хуулиудад маш их найдлага тавьж байна" гэжээ.
- МУИС-ийн ХЗС-ийн профессор Д.Гангабаатар "Шүүх эрх мэдлийн хүрээнд эрх зүйн шинэтгэл хийх зайлшгүй шаардлагатай"-г онцоллоо.
- МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор А.Бямбажаргал "Нуулгүй хэлэхэд энэ хуулийг батлуулахгүй байх сонирхол олон хүнд байх шиг. Гэвч энэ хууль заавал батлагдах шаардлагатай! Энэ хуулиар зохицуулж буй харилцааны шинж хэр өргөн бэ гэдэг нь түүнийг зүйл бүрээр хэлэлцсэн Хууль зүйн байнгын хорооны хурлаас тод харж болно (тасралтгүй 18 цаг). Олон улсын нийтлэг жишгээс харахад шүүгч бус гишүүн өмнө нь шүүхийн үйл ажиллагаанд оролцож байгаагүйг илүү чухалчилдаг. Өөрөөр хэлбэл, шүүгч, прокурор, өмгөөлөгч зэрэг. Учир нь тэд энэ процесст оролцох тусам хамаарал бүхий этгээд болдог тул. Мөн тэтгэвэрт гарсан шүүгч нарыг шүүгч гэх агуулгаар авч үздэг. Тэгвэл төсөл энэ бүхнийг хязгаарласан нь уг төсөлд найдах итгэлийг улам нэмж буй юм" гэжээ.
Мөн энэ мэт бодлогын асуудалд залуус анхаарлаа хандуулж, саналаа хэлэх нь ч чухал. Төлөөлөл болгож дараах залуусын сэтгэгдлийг "Бодлогод залуусын хяналт ТББ"-аас хуваалцаж байна. УИХ Шүүхийн тухай багц хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж буй тул та ч анхаарлаа хандуулаарай.