“Говийн домог” уран сайхны киноны Эгээрэл гүнжийн дүрээр үзэгчдэд танигдсан Б.Замилантай ярилцлаа. Тэрээр “Эх нутгийн дуу” нэртэй уран бүтээлээ олны хүртээл болгоод буй юм.
-Сайн байна уу. “Говийн домог” уран сайхны киноны Эгээрэл гүнжийн дүрээр уран бүтээлийн гараагаа эхэлснээр нь хүмүүс танина. Манай уншигчдад өөрийгөө бүрэн танилцуулна уу?
-Сайн байцгаана уу. Намайг Б.Замилан гэдэг. Би зургаан настайдаа Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангид орж байлаа. 2014 онд сургуулиа төгсөөд СУИС-д драмын ангид элссэн. Суралцаж байх хугацаандаа “Говийн домог” кинонд дүр бүтээх шалгалт өгч тэнцээд тус уран бүтээлийн нэгээхэн хэсэг болох том боломж олдсон. СУИС-ийг төгссөнийхөө дараа МУИС-ийн Бизнесийн сургуулийн маркетингийн ангид магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байна. Бизнесийн салбарын мэдэхгүй ертөнц рүү орох нь миний хувьд хүндхэн даваа байсан. Зориг гаргаж энэ салбарт мэргэжил дээшлүүлэхээр шийдсэн. Ер нь хүн тав тухтай орчиндоо дасаад тэндээ байхаас илүүтэй өөрийгөө сорьсон чадахгүй зүйлийг хийх тусам улам хөгждөг юм шиг санагддаг.
-Хамгийн сүүлд гаргасан шинэ дууныхаа тухай хуваалцаач. Дууны клип хэрхэн бүтэв. Дууны үг их сайхан санагдсан?
-Манай аав бусдын жишгээр гадаад руу явж олон жил ажиллаж, амьдарсан. Аав маань 2007 онд Японд байхдаа “Эх нутгийн дуу”-г зохиосон юм. Гадаадад байгаа монголчууд маань нэг уулзахаараа эх нутаг, ар гэр, хайртай хүмүүсээ санан бэтгэрч байгаа сэтгэлээ дэвтээх гээд гитараа бариад л монгол дуугаа дуулж хуурдаад суудаг. Яг л түүн шиг аав маань зөвхөн ойр дотнын найз нөхдийнхөө хүрээнд дуулаад л суудаг байсан гэсэн.
Аав маань өөрийнхөө зохиосон дуунуудыг бүтээл болгох тухай бодож байгаагүй гэсэн. Магадгүй өөрийгөө чамласан байх л даа. Аав “Bro’s records” студийн захирал “Дэлхий” хамтлагийн продюсер найз М.Болд ахтай ярьж суухдаа “Эх нутгийн дуу”-гаа сонсготол “уран бүтээл болговол их гоё бүтээл болох юм байна” гэж аавд урам өгч хамтарч ажиллахаар болсон юм билээ. Уг дууны үгийг М.Болд ах намайг дуулахад тохиромжтой болгон шинээр зохиож байсан юм. Энэ дууны ард маш олон мэргэжлийн уран бүтээлчид ажилласан. Аливаа уран бүтээлийг тайзан дээр амилуулах нь нэг хүн мэт харагдавч ард талд нь маш олон уран бүтээлчид байдаг.
-Эх нутгийн дуугаа аялахад ямар мэдрэмж төрдөг вэ. Их уянгалаг, зөөлөн хэмнэлтэй уран бүтээл болсон байна лээ.
-Би аавынхаа дууг дуулна гээд маш их баяртай байсан. Нөгөөтээгүүр аавынхаа сэтгэлээ шингээсэн дууг яг л аавынхаа тэр мэдрэмжээр илэрхийлж гаргахын тулд бага зэрэг санаа зовж байсан. Гэхдээ анх удаа аавд дуугаа дуулж үзүүлсний дараа чимээгүйхэн нулимсаа арчиж байхыг нь хараад сэтгэл уужирсан даа.
-Б.Замилан гэх нэрийг хэн өгч байсан бэ. Ямар учиртай нэр бол. Их сонсголонтой ховор санагддаг.
-Миний нэрний утга нь хорвоо ертөнц гэсэн утга илэрхийлдэг. Аав маань хорвоо ертөнц шиг уудам, хязгааргүй, төгсөшгүй, төгс төгөлдрийг бэлгэдэж энэ нэрийг надад хайрласан болов уу гэж боддог. Ер нь хүний нэр надад яагаад ч юм тарни шиг санагддаг /Инээв/. Яагаад гэхээр тэр хүнийг дуудахад хамгийн түрүүнд хэлэх үг нь нэр байдаг шүү дээ. Тэгэхээр тэр хүнийг дуудахдаа үргэлж л тэр үгийг хэлнэ гэсэн үг. Тийм ч болохоор монголчууд нэрэнд их ач холбогдол өгдөг байх.
-Хүмүүсээс хамгийн сүүлд хэзээ урмын сайхан үг сонссон бол?
-Урмын үгийг бараг л байнга сонсдог доо. Аав ээждээ загнуулж байхдаа ч урмын үг сонсдог /Инээв/. Аав, ээжийн намайг зэмлэх нь хүртэл хайрласан, цаагуураа өшөө илүү сайн болгох гэсэн урмын үг мэт санагддаг.
-Б.Замилангийн хамгийн анхны тайз ямар байсан бэ. Тэр үеийн дурсамжаа эргээд сөхвөл?
-Би тайзнаас одоо ч гэсэн айдаг. Ер нь айхаа болихгүй байх. Тайз хүнийг "нүцгэлчихдэг". Багш нар маань “Тайз та нарыг шүүчихдэг юм аа” гэж хэлж байсан. Та хэр өөртөө итгэлтэй байгааг, хэр сайн бэлтгэл хийсэн, та авьяастай чадалтай хүн мөн үү үгүй юу гэдгийг тайз шүүдэг юм байна лээ. “Чи бэлтгэлгүй байвал тайз чамайг хайр найргүй арчиж хаяна. Хэрвээ чи сайн байвал тайз чамд нэр хүндийг өгнө. Тайз тийм л аймар бас хүчтэй юм” гэж МУГЖ Л.Чаминчулуун багш маань хэлж байсан нь мартагддаггүй.
-Ямар нэг зүйл дээр шүүмжийг хэр хүлээж авдаг вэ. Нийгэмд юм бүрт шүүмжлэлтэй ханддаг хүмүүс байдаг шүү дээ?
-Мэдээж хүн бүрд таалагдахын тулд амьдарна гэдэг утгагүй. Энэ нь хүн бүрийн өөрийн гэсэн үзэл бодол, итгэл үнэмшил, үнэ цэнэ, үнэт зүйл нь өөр байдагтай холбоотой. Хүн бүр аз жаргалыг өөр өөрөөр тодорхойлдог шиг хүн бүрийн гоё сайхан гэх тодорхойлолт нь ч өөр байдаг. Тийм болохоор шүүмж болгонд сэтгэлээр унаад байх шаардлагагүй. Миний бодлоор бараг магтаж сайшаахаас илүү шүүмжилж байвал харин ч цагаан хэл ам хаагаад зүгээр гэж боддог. Хар хэл амнаас илүү цагаан хэл ам нь илүү хортой байх.
-Үрийн зулай үнэрлэсэн гэж сонссон. Ээж болсон нандин мөчийнхөө тухай хуваалцвал?
-Ээж болсноо би амьдралдаа хийж болох хамгийн дээд уран бүтээл гэж хэлмээр байна. Амьдралдаа өөрөөрөө бахархах ганц зүйл минь гэвэл бүхэл бүтэн ертөнц шиг хүн бүтээж чадах эмэгтэй хүн болж төрсөнөөрөө бахархдаг гэж ам бардам хэлмээр байна.
-Өөрийн тань ойрын зорилгын тухайд?
-Өөрийнхөө хийж үзмээр байгаа бүх л зүйлээ туршиж, хийж үзэхийг хүсэж байна. Гарах эрсдэлээс эмээх бус, өөрт үлдэх туршлага хамгийн үнэ цэнтэйг ойлгох нь чухал.
-Ярилцсанд баярлалаа.