Коронавируст цар тахлын хүн төрөлхтөнд авчирсан нэгэн эерэг нөлөө нь технологийн дэвшил байв. Дэлхий даяар хөл хорионд орж хоорондоо зайнаас харилцах болсон энэ үед боломжит бүхнийг онлайнд шилжүүлж, автоматжуулж эхэлсэн билээ.
2020 онд технологийн салбарт болсон онцлох үйл явдал, шинэ бүтээгдэхүүнийг эргэн сануулж байна.
ZOOM-ИЙГ МЭДЭХГҮЙ ХҮН ҮГҮЙ
Коронавируст цар тахлын хөл хорио анх 2020 оны хавар хэдхэн долоо хоног үргэлжилнэ гэж найдаж байсан ч өдрөөс өдөрт нэмэгдсээр жижиг том гэлтгүй бизнес эрхлэгчид, төрийн байгууллагууд гэрээсээ ажиллаж, сурагчид гэрээсээ хичээлээ хийх шаардлага тулгарав.
Ийнхүү гэрээсээ хичээллэж, ажиллах шаардлагыг даган дижитал харилцааны хэрэгслүүдийн хэрэглээ огцом нэмэгдсэн. Энэ үеэс бидний сайн мэдэх Zoom программыг дэлхий даяараа хэрэглэх болж байгууллага бүрийн хурал, хэлэлцээ хийх гол хэрэглэгдэхүүн болсон билээ.
2019 оны аравдугаар сард 10 сая хэрэглэгчтэй байсан Zoom 2020 оны дөрөвдүгээр сар гэхэд 300 сая идэвхтэй хэрэглэгчтэй болсон юм. Zoom-ийн хурдацтай дэвшлийг даган Facebook Room, Microsoft Teams, Google Meet зэрэг шинэхэн үйлчилгээнүүд нэвтэрсэн билээ.
AMAZON ЦАХИМ ХУДАЛДААНЫ ЗАХ ЗЭЭЛД НОЁРХОВ
Amazon компани цар тахал гарахаас өмнө цахим худалдааны зах зээлд өөрийн гэсэн байр сууриа тогтоогоод байсан. Харин дэлхий даяар хөл хорионд орох үед хэрэглэгчдэд гэрээсээ гарах шаардлагагүй хүргэлтийн үйлчилгээ нэн тэргүүнд хэрэгтэй болсон.
Хоол хүнс, ариун цэврийн цаас, эм эмнэлгийн хэрэгсэл гээд захиалж, хүргэж болох бүхнийг Amazon компани хэрэглэгчдэд хамгийн хурдан хүргэж өгч байна. Amazon компанийн худалдаа 2 их наяд ам.долларт эргэлдэж байгаа бөгөөд гуравдугаар улирлын борлуулалт нь өнгөрсөн жилийнхээс 37 хувиар нэмэгдсэн байна.
Мөн тус компани онлайн худалдааг хялбарчлахаар гар утасны аппликейшн бүтээж 400 мянган хүнийг шинээр ажилд авсан ба ажилчдадаа 500 ам.долларын урамшуулал олгосон юм.
Amazon онлайн худалдаанд шинэлэг технологийг нэвтрүүлж, Alexa чанга яригч тэргүүтэй бүтээгдэхүүнүүд, Prime тэргүүтэй үйлчилгээнүүдээ улам сайжруулан хөгжүүлсээр байна.
TIKTOK-ИЙН ӨСӨЛТ БА АНУ-ЫН ХОРИГ
2016 онд нээлтээ хийж 2017 оноос Хятадын ByteDance компани эрхлэн явуулах болсон TikTok-ийн хэрэглээ хөл хорионы үеэр улам өслөө.
Ялангуяа өсвөр үеийнхний дунд байр сууриа олсон тус аппликейшныг сард 850 сая хүн идэвхтэй хэрэглэж байгаагийн 100 сая нь АНУ-д байна. Сарын идэвхтэй хэрэглэгчийн тоо нь 2021 он гэхэд 1,2 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа уг аппликейшны ашиг орлого ч нэмэгдэж буй.
Гэвч АНУ болон БНХАУ-ын эдийн засгийн маргааны улмаас Ерөнхийлөгч Дональд Трамп тус аппликейшны Америк дахь үйлчилгээг АНУ-ын компанид худалдах эсвэл үйл ажиллагаагаа зогсоох хориг тавьсан билээ. Ганц TikTok гэлтгүй Хятадын бүх аппликейшн, үйлчилгээнүүдийг хориглосон технологийн салбар дахь маш том өөрчлөлт юм.
Технологи дахь улс төрийн маргаан зөвхөн Америк, Хятад хоёрын дунд болсонгүй. Хятад, Энэтхэг хоорондын хилийн маргааны улмаас хоёр улс нэгнийхээ бүтээгдэхүүн үйлчилгээнд хориг тавиад байна.
FACEBOOK, GOOGLE, APPLE, MICROSOFT, AMAZON-Ы МОНОПОЛЬ БА ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ
2020 онд цахим харилцаа дэлгэрсний улмаас худал мэдээллийн тоо хэмжээ, үр нөлөө урьд өмнөхөөс огцом нэмэгдлээ. Үүний улмаас цахим харилцааны тэргүүлэгч платформууд болох Facebook, Twitter, Youtube, Instagram, Google зэрэг үйлчилгээнд худал мэдээллийн эсрэг шинэ журам хэрэгжиж эхэлсэн.
АНУ-ын сонгуулийн үеэр улс төрийн өндөр албан тушаалтнуудын худал мэдээллүүдийг харагдахгүй болгох арга хэмжээ авч, хуурамч хаяг, ботуудыг устгах томоохон давлагаа өрнөв. Twitter компани дангаараа гэхэд 20 мянган хуурамч хаягийг устгасан билээ.
Хуурамч мэдээлэлтэй тэмцэхийн зэрэгцээ технологийн магнат болох Facebook, Google, Apple, Microsoft, Amazon компаниуд улс төрчидтэй "тэмцэх" шаардлага тулгарсан. Тус таван компанийг салбартаа монополь байна гэх шалтгаанаар АНУ-ын мужийн захиргаанууд шүүхэд дуудаж, их хэмжээний мөнгө нэхэмжилсэн бөгөөд зарим нь торгууль төлж эхлээд байна.
5G-ГИЙН ЭРИН ҮЕ ЭХЭЛЛЭЭ
Харилцаа холбооны технологийн тавдугаар үе (Fifth generation-5G)-ийг анх 2016 онд танилцуулж байсан ч 2020 онд нийтэд хүрч эхэллээ. 5G нь өмнөх үеийн сүлжээнээсээ 100 дахин хурдан бөгөөд одоогоор харилцаа холбооны Verizon, T-Mobile, AT&T компаниуд нийт 630 гаруй сая хүнийг 5G сүлжээнд холбогдох боломжтой болгоод байна.
2025 он гэхэд 1,7 тэрбум хүн ашиглах харилцаа холбооны шинэ үеийг даган гар утаснууд ч 5G сүлжээ дэмждэг болсны нэг жишээ нь сүүлд нээлтээ хийсэн iPhone 12 гар утас юм.
5G нь харилцаа холбооны салбарт хувьсгал хийснээс гадна байгууллагуудын дотоод сүлжээ, төхөөрөмжүүдийг илүү өргөн хүрээгээр холбох боломжийг олгож байна. Өөрөөр хэлбэл уул уурхайн компаниуд 5G сүлжээг ашиглан төхөөрөмжүүдээ холбон, алсын зайнаас удирдаж болох юм.
ШИНЭ АРВАНЫ ӨНГӨ ТӨРХИЙГ ЦАХИЛГААН АВТОМАШИН ТОДОРХОЙЛНО
Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компанийн үнэлгээ гурван жилийн өмнөхөөс арав дахин нэмэгдэж, үүсгэн байгуулагч Илон Маск дэлхийн гурав дахь баян хүн болсон нь шинэ арваны онцлох зүйл цахилгаан автомашин байхыг гэрчилнэ.
Tesla-гийн үсрэнгүй хөгжил бусад автомашин үйлдвэрлэгчдийн анхаарлыг цахилгаан тээврийн хэрэгсэл рүү чиглүүлж, цаашид илүү дэвшилтэт, автомат жолоодлоготой, эрчим хүчээ олон талын аргаар шийдсэн автомашинууд бүтээгдэх эхлэлийг тавилаа.
Мөн Их Британи улс 2025 оноос бензин, дизель түлш бүхий тээврийн хэрэгсэл худалдаалахыг хориглосон нь дэлхийн бусад орнууд цахилгаан автомашиныг нэгдүгээрт тавьж жил ирэх тусам хэрэглээ нь нэмэгдэхийн баталгаа юм.
РОБОТУУД ХҮНИЙ АМЬДРАЛД ЧУХАЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ ЭХЛЭВ
Коронавирусийн халдвар хурдацтай тархаж эмч, эмнэлгийн ажилтны тоо цөөрөх үед хүний ажлыг хөнгөвчлөх роботууд чухал үүрэг гүйцэтгэж эхлэв. Тэд өвчтөний халууныг үзэж, биеийн ерөнхий төлөв байдлыг тодорхойлж, асуултад хариулан, сэтгэл санаагаар дэмжин тусалж байна.
Мөн өрөөний ариутгалыг тогтмол хийж, ойрын зайд шинжилгээний сорьц зөөх ажлыг маш сайн гүйцэтгэж байна. Бидний зөвхөн уран сайхны киноноос үздэг байсан зүйлс бодит байдал дээр биеллээ олж роботууд хүн төрөлхтний амьдралын салшгүй нэг хэсэг болж эхлээд байна.
Хүсвэл бид роботоор гэрээ цэвэрлүүлж, агааржуулалт хийлгэхээс эхлээд уйтгартай үедээ ярилцаж, эзгүй хойгуураа гэрээ сахиулсан ч чадах болжээ.
САНСАР ОГТОРГУЙ СУДЛАЛ ДАХЬ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТАВАН АНХНЫ ҮЙЛ ЯВДАЛ
1. Долоодугаар сарын 23-нд Хятад улс ангараг гарагийг судлах анхны даалгавар "Tianwen-1"-ийг хөөргөв.
2. Арваннэгдүгээр сарын 15-нд Space X компани NASA-тай хийсэн гэрээний дагуу "Crew-1" даалгаврыг амжилттай гүйцэтгэв. Энэ бол NASA-ийн сансрын нисгэгчид анх удаа хувийн компанийн онгоцоор ниссэн явдал байв.
3. Арваннэгдүгээр сарын 17-нд Олон улсын сансрын станц(ОУСС)-д очсон Виктор Гловер ОУСС-д удаан хугацаагаар үүрэг гүйцэтгэх анхны хар арьст сансрын нисгэгч болов.
4. Арванхоёрдугаар сарын 06-нд Японы сансар судлалын агентлаг(JAXA)-ийн "Hayabusa 2" хөлөг "Ryugu" астероидын дээжийг дэлхий дээр авчирлаа. Япон улс Астероидын гадаргаас дээж авирчсан анхны улс юм.
5. Арванхоёрдугаар сарын 17-д Хятад улс анх удаа сарнаас дээж авчирснаар сарнаас дээж цуглуулсан гурав дахь орон болов.
ЭДИЙН ЗАСАГ ХЭМНЭЖ, ХЭРЭГЛЭЭГ ХЯЛБАРЧЛАХ СИСТЕМ БИДНИЙ АМЬДРАЛД
Төрийн үйлчилгээний хурдыг сайжруулж иргэдийн зардлыг хэмнэх E-Mongolia аппликейшн энэ жилээс нэвтэрлээ. Тус аппликейшны тусламжтайгаар биеэр очиж авдаг байсан лавлагаа мэдээллээ цахимаар авах боломжтой болсон юм.
Мөн төрийн байгууллагууд бүх бичиг баримтаа цахимд шилжүүлснээр хоорондоо бичиг баримт солилцох хялбар болж ирсэн бөгөөд иргэдийг нааш цааш явуулж цаг гарздах шаардлагагүй болов.
Гар утас бидний амьдралын салшгүй хэрэглээ болсон энэ үед Lendmn, Monpay, SocialPay зэрэг төлбөрийн хэрэгсэл, Toki, Chimege, Hello Baby тэргүүтэй шинэлэг аппликейшнүүд нэвтэрсэн. Монгол залуусын бүтээсэн аппликейшн, киоск, хиймэл оюун ухаан төхөөрөмжүүд нь дэлхийн хөгжлийг дэргэдээсээ мэдрэх боломжийг бидэнд олгоод байна.