Зөвхөн таамаглалын түвшинд удтал яригдсан С.Баярын Засгийн газрын "Битүү морьд" тодорхой боллоо. МАХН-ын бүлгийн хуралдаанд С.Баяр кабинетын бүрэлдэхүүнээ танилцуулсан юм. МАХН-ын бүлгийн дарга Ц.Нямдорж сэтгүүлчдэд ээлжит мэдээллээ өгөх үеэр шинэ Засгийн газрын сайдад нэр дэвшигчдийг нэрлэхийг түүнээс хүслээ. "Өргөн мэдүүлээгүй байгаа учраас жаахан түвэгтэй байна. Гэхдээ бүлгийн хуралдаанд танилцуулагдсан зүйл нэг их нууц биш юм даа" хэмээн эргэлзэнгүй хэлсэн Ц.Нямдорж дарга бидний тодруулахыг хүссэн нэрсийг уншиж өглөө.
Ерөнхий сайд МАХН-аас Шадар сайдад М.Энхболдыг, Санхүү эдийн засгийн сайдад Ч.Улааныг, Хууль, зүй дотоод хэргийн сайдад Ц.Мөнх-Оргил гишүүнийг, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад Д.Дэмбэрэл гишүүнийг, Үйлдвэр худалдааны сайдад Х.Наранхүүг (Эрдэнэтийн захирал), Түлш эрчим хүчний сайдад Ч.Хүрэлбаатарыг (Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга), Зам, тээвэр аялал жуулчлалын сайдад Ч.Ганзоригийг (Үйлдвэр худалдааны сайд байсан), Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдад Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Болормааг, Эрүүл мэндийн сайдад Б.Батсэрээдэнг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд Монгол Улсын сайдад Н.Энхболд, Байгаль орчны сайдад Ц.Даваадорж (Үйлдвэр худалдааны сайд байсан), Барилга, хот байгуулалтын сайдад Ц.Цолмон (Гадаад хэргийн дэд сайд ), Батлан хамгаалахын сайдад Ж.Батхуяг, Гадаад хэргийн сайдад С.Оюун гишүүнийг, Хүнс хөдөө аж ахуйн сайдад Ц.Ганхуяг (Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд байсан) ийм хүмүүс танилцуулагдсан. Эдгээрийг МАХН-ын бүлэг хэр дэмжсэн бэ. Хүлээж аваагүй хүн байсан уу гэсэн асуултад Ц.Нямдорж "Янз бүрийн асуулт хариулт гарсан. Тэгээд зарчмын хувьд Ерөнхий сайдын саналыг дэмжиж ажиллах нь зүйтэй гэдэг байр суурин дээр тогтсон. Нөхцөл байдал Засгийн газрыг байгуулахад түвэгтэй шүү дээ. Бусад намуудтай зөвшилцөх ажил бас чамгүй хугацаа барчихлаа. Тэгээд өөр дотроосоо нэр дэвшүүлэх асуудал, янз янзын л нөхцөл байдлыг харгалзах шаардлага гарсан гэж Ерөнхий сайд танилцуулсан" гэв.
"Хуулийн дагуу Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ажлаа эхэлж байгаа байх. Ерөнхийлөгч хуулийн хугацаанд хариуг нь өгсний дараа УИХ-д албан ёсоор өргөн мэдүүлэгдэж хэлэлцэгдэж томилгоо хийгдэнэ гэдгийг хэлье" гэж МАХН-ын бүлгийн дарга ярив. Тус бүлгээр мөн Монголросцветмэт нэгдлийн Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний тухай ярилцжээ. "Хугацаа нь дууссан уг гэрээг 2003 онд Эрдэнэтийн гэрээг шинэчилж их өрийн асуудлыг шийдэх үеэр шинэчлэх гээд чадалгүй хойшлуулсан байсан. 2006 онд байна уу даа айлчлалын үеэр Монголросцветмэтийн гэрээг шинэчлэх гэрээний төсөл Засгийн газрын түвшинд яригдаж, ОХУ-ын Засгийн газар нь дэмжсэн шийдвэрээ сүүлд нь гаргасан байсан. Энэ гэрээ Засгийн газраас өргөн мэдүүлэгдсэн учраас хэлэлцэгдэж шийдвэрлэгдэнэ дэмжинэ гэдэг шийдвэр гарсан" гэж Ц.Нямдорж тайлбарлав. Онцгой албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, бензин дизелийн түлш гэсэн бүтээгдэхүүний тухай санал УИХ-д орж ирснийг бүлэг дэмжиж ажиллахаар шийдсэн бөгөөд гэхдээ судалгаа хийх шаардлагатай гэж үзжээ. УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын хууаинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаад зогссон байсан. Хамгаалалтад авах асуудал байгаа. Энэ талаар хуулийн төсөл өргөн мэдүүлсэн гишүүдийн саналыг УИХ дахь МАХН-ын бүлэг дэмжихээр тоггож байна. УИХ-ын Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар гмшүүд санал болгосныг МАХН цаашид хэлэлцэхээр чиглэл гаргажээ.
Б.Эгшиглэн