Соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий “Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестиваль наймдугаар сарын 12-ны өдөр Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт эхэлсэн.
Фестивальд 21 аймаг болон нийслэлийг хамруулсан 22 отог бүхий Монгол Улсын биет бус соёлын өвийн долоон ай савд хамаарах 362 өвийг танилцуулна. Фестиваль өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжлээд өндөрлөнө.
Монгол түмний өв соёл, уламжлал, зан үйлийн үзүүлбэр, язгуур урлаг, гар урлалын үзэсгэлэн, соёлын биет бус өвүүд, идээ ундаа, 21 аймаг, нийслэлийн авьяаслаг оюунлаг өвлөн уламжлагчдын шилдэг үзүүлбэр, тоглолт нүүдэлчдийн ахуй соёлын олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байна.