Дэлхийн түүхэд наймдугаар сарын 27-д болсон онцлох гурван үйл явдлыг танилцуулъя.
НТӨ 479 оны наймдугаар сарын 27. Микалегийн тулаанд Грекүүд ялав
Грек-Персийн дайны үеэр Персийн хоёр дахь том дайралтыг зогсоосон хоёр том тулааны нэг НТӨ 479 оны наймдугаар сарын 27-д болжээ. Өнөөгийн Туркийн нутаг дахь Микале хотод болсон тулаанд Грекүүд ялж Эгейн арлуудыг эргүүлэн авсан байна.
1883 оны наймдугаар сарын 27. Кракатоа галт уул дэлбэрэв
Индонезын Суматра арлаас зүүн, Ява арлаас баруун зүгт орших жижиг арал дээрх Кракатоа галт уул 1883 оны наймдугаар сарын 27-д дэлбэрчээ. 4800 км-ын алсад сонсогдож, шороо чулуу нь 80 км-ын алсад цацагдан, 15 метр өндөр цүнами үүсгэсэн гамшгийн улмаас 36 мянган хүний амь үрэгджээ.
1896 оны наймдугаар сарын 27. 38 минутын дайнд Англи ялав
Дэлхийн түүхэд хамгийн богино хугацаанд өрнөсөн дайн 1896 оны наймдугаар сарын 27-д тохиожээ. Энэ өдөр Их Британи Африкийн зүүн эрэгт байрлах Занзибарын султант улс руу довтолж 38 минутын дотор эзэлсэн байна.