ОХУ-ын Тусгаар тогтнолын өдөр буюу зургаадугаар сарын 12-нд дэлхийн олон оронд дайныг эсэргүүцсэн жагсаал цуглаан болжээ.
Тодруулбал, Шинэ Зеланд, Их Британи, Серби, Бельги, АНУ зэрэг хэд хэдэн улсын 70 гаруй хотод жагсаал болсон байна. Лондон хотод 300 гаруй хүн цуглаанд оролцсон бөгөөд жагсагчид Веллингтоны нуман хаалгаас Оросын Элчин сайдын яам хүртэл алхаж, дайныг зогсоохыг шаардан, Украины газар нутгийг бүрэн бүтэн үлдээж, улс төрийн хоригдлуудыг суллахыг хүсжээ.
Орост болсон жагсаалын үеэр 47 хүнийг баривчилсан байна. Мөн Москвагийн метронд царай таних системийн тусламжтай 35 хүнийг саатуулжээ.