УБТЗ-ын авлига, албан тушаалын гэмт хэрэг, ажлын байран дахь дарамт хүчирхийлэл болон цаг үеийн бусад асуудлаар Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэвлэлийн бага хурал хийв.
ҮЭ-ийн дарга Б.Баяр дараах мэдээллийг өглөө:
-Бид МАН-ын дарга, УИХ-ын дарга асан М.Энхболдод 2017 онд шаардлага хүргүүлсэн юм. Тухайн үед бид 5 зүйл бүхий мэдэгдэл хүргүүлэн, УБТЗ-д сахилга, хариуцлага алдагдсан талаар анхааруулсан.
Гэвч үүнээс хойш юу ч өөрчлөгдсөнгүй. Намайг хоёр удаа хуулийн байгууллагаар шалгуулсан. Бид вагон зардаг асуудлыг гурван жилийн өмнө анх ярьсан. Гэтэл УБТЗ-ын тухайн үеийн захиргаа намайг буруутгасан. Үнэн байсныг одоогийн үйл явдлууд баталлаа.
Өчигдөр С.Батдөлийн эхний шүүх хурал боллоо. Гэтэл авлигын биш татвараас зайлсхийсэн хэрэг мэтээр харагдууллаа. Энэ бол авлигын хэрэг. Энэ хэргийг зохицуулдаг хамгийн том дарга нь Хөдөлгөөн, ачаа тээвэр хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан. Энэ хүн төрсөн хүүгээ шууд удирдлагадаа ажиллуулдаг.
Авлигын хэргийг татвараас зугтсан хэрэг болговол шүүх энэ асуудалд татагдан орсон байж болзошгүй гэж үзнэ. УБТЗ-ын дээд түвшний дарга нарыг ч шалгах ёстой. УБТЗ бол хувь нийлүүлсэн байгууллага.
ТУЗ буюу Ерөнхий хороонд Оросын талаас 3, манай талаас 3 гишүүн бий. Манай улсын Зам тээврийн хөгжлийн дэд сайд Монголын багаа ахалдаг. Ерөнхий хороонд хяналт тавих үүрэгтэй, хөндлөнгийн, хараат бус гишүүнээр дэд сайд асан Б.Цогтгэрэл ажилладаг. Энэ хүн төмөр замчин биш, улс төрийн хүрээний хүн тул энэ томилгоо буруу гэдгийг бид хэлсэн, эсэргүүцсэн. АТГ-т мэдэгдсэн. УБТЗ-ын засаглал маш тааруу. Сайн ажилчид УБТЗ-д тогтохгүй, шинэ төмөр замын компаниудад ажиллахаар явж байна.
УБТЗ бэлгийн дарамт, сэтгэл санааны дарамт үзүүлсэн тохиолдлууд олон. Хэрэг хийсэн хүмүүст хариуцлага тооцдоггүй.
Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр манай ажилчдад 13 дахь сарын цалинг 200 хувиар олгох чиглэл өгчээ. 2022 онд УБТЗ алдагдалтай ажилласан тул ажилчдад 100 хувийн урамшуулал олгох шийдвэр гаргасан байв. Бид буюу ҮЭ урамшуулал нэмэх шаардлага тавихаар удирдлагууд боломжгүй, мөнгө байхгүй гэдэг. Харин сайд чиглэл өгөнгүүт одоо хаанаас яаж урамшуулал өгөх үү гээд хайж байна. Улс төрчид энэ мэтээр манай байгууллагад хэт их оролцож, нөлөөлж байна.
УБТЗ бэлгийн дарамт, сэтгэл санааны дарамт үзүүлсэн тохиолдлууд олон. Хэрэг хийсэн хүмүүст хариуцлага тооцдоггүй. Хэрэг хийнгүүтээ нэг жилийн чөлөө аваад явдаг, энэ хугацаа нь дуусахаар ажилдаа буцаад орчихдог. Жишээ нь Ж.Пунцаг гэж дарга үндэслэлгүйгээр хөрөнгөжин, цоо шинэ, үнэтэй машин авч унаад байна хэмээн би шүгэл үлээсэн. Одоо энэ хүн УБТЗ-д ажилладаггүй. Энэ мэт алдааг хэлэхээр дарамталсаар байгаад өнөө хүнийг явуулдаг гэв.
Чингис хаан банканд байршуулсан, Нийгмийн даатгалын 96 тэрбум төгрөг мөн л алга болсон. Тухайн үед Нийгмийн даатгалын үндэсний хорооны даргаар С.Чинзориг сайд ажиллаж байв. Одоо энэ хүн Эрүүл мэндийн сайд болж, Эрүүл мэндийн даатгалын санг самрах нь. Би Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд мөн ажилладаг. Энэ мэтээр төрд завхрал гүн нүүрлэжээ. Ингэж болох юм уу?
20 шинэ дарга УБТЗ-д ажиллах болсноор сандал ширээнээс өгсүүлээд ихээхэн зардал гарсан. К5 хэмээх 5 машин авч, зарим дарга унаж эхэлсэн. Уг нь Засгийн газар хэмнээрэй гээд уриалаад байгаа ч УБТЗ-д энэ хэлбэрээр мөнгө урсган, алдагдал үүсгэдэг. Ажлаа хийдэггүй, гадаадад явж байдаг ч цалингаа бүтэн авдаг хүмүүс бий.
Монголын төмөр замчдын холбооноос дараах мэдээллийг өгөв:
-2022 онд УБТЗ 27 сая тонн ачаа тээвэрлэн, 34 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Учир нь ачаа тээвэр 2021 оныхоос буурсан. БНХАУ хүлээн авах галт тэрэгний тоогоо бууруулсан тул ажлын хэмжээ буурсан, зардал өссөн байна. Түлшний зардал өссөн нь УБТЗ-д сөргөөр нөлөөлжээ.
БНХАУ 2022 оны есдүгээр сараас хойш хоногт 14 галт тэрэг солилцож эхэлсэн. Ингэснээр ачаа, нүүрсний экспорт ихээхэн өссөн юм. Нүүрс тээвэрлэдэг хагас вагоны эрэлт өссөн юм. Бид эрэлтийг хангаж чадаагүй нь өнөөдрийн байдлыг үүсгэсэн. Экспортын нүүрс тээврийн үнийг чөлөөлж, тарифыг нэмбэл УБТЗ-ын бодит орлого өснө. Энэ орлогоор ажилчдын цалинг нэмэх боломжтой. Хагас вагоны тээврийг нээлттэй, дуудлага худалдаагаар зохион байгуулах саналыг Засгийн газарт тавьж байна. Харин дотоодын нүүрсний тээвэр, транзит тээврийн үнийг нэмэх тухай бид хөндөөгүй.
Харин УБТЗ тээврийн тарифаа өсгөөгүй. Өнөөдөр үүссэн нөхцөл байдалд манай ажилчид маш их бухимдан, унтууцаж байна. 16 мянган хүн төмөр замын тээврийг тасралтгүй, аюулгүй явуулахад маш их хүчин чармайлт гарган, 24 цагаар ажилладаг.
УБТЗ-ын тээвэр зохион байгуулалтад 3000 хүн ажилладаг. Энэ хүмүүс авлигын тээвэрт гар бие оролцсон нь маш харамсалтай. Эдгээр хүмүүсийн нэр хүндийг цэвэрлэх шаардлагатай. Үүний төлөө бид хатуу тэмцэнэ.
Өнгөрсөн онд УИХ-ын гишүүд УБТЗ-д авлига байна гэдгийг хэлж байсан. УБТЗ-ын далд эдийн засгийг ил болгох шаардлагатай. Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Д.Амарбаясгалан гэж хүнийг шалгах шаардлагатай. Энэ хүний хамаарал бүхий хүмүүс АТГ-ын ойрын хамаатан юм байна.
Мааньтаас урд хил хүртэл нэг галт тэрэг нүүрс тээврийн хөлс 92 сая төгрөг байдаг. Энэ бол УБТЗ-д ордог орлого юм. Гэтэл энэ галт тэргэнд 400-500 сая төгрөгийн авлига шингэсэн гэхээр маш харамсалтай.
2021 оноос хойш УБТЗ-ын удирдлагуудын тоо 20 орчмоор нэмэгдсэн. Эдгээр хүмүүсийн зардал ихээхэн өндөр. Сонгон шалгаруулалт шударга болдоггүй. Хүний нөөцийн бодлого алдагдсан тул шаардлагатай ажлын байрууд хүнгүй. Ажлын байрны дарамт, хүчирхийлэл бий.
М.Цогт ОХУ-аас саяхан ирсэн. С.Бaтдөлийн дээд тушаалын хүн буюу Тээвэр зохион байгуулалтын албаны дарга. Энэ хүнийг мөн шалгах ёстой.
С.Батдөл ганцаараа хэрэг үйлдэхгүй. С.Амарбаясгалан дарга хүүгээ удирдлага доороо ажиллуулдаг. Энэ хүн ачаа тээврээ, хүү нь чингэлгүүдийг зохицуулдаг байж болзошгүй тул шалгах ёстой. Бид АТГ-т олон хүн шалгуулах гэсэн ч хариу ирдэггүй.
Энэ хүний ойрын хамаатан нь АТГ-ын дарга З.Дашдаваа юм байна. Энэ хэргийг хэрхэн шийдэхийг бүх төмөр замчин харж байна гэв.
УБТЗ-ын ажилчид бид авлига тээсэн ачаа тээвэрлэхгүй гээд төмөр замын тээврийн тарифын тогтолцоог шинэчлэхийг шаардав.