Энэтхэгийн 15 хүний бүрэлдэхүүнтэй загасчид зул сарын өмнө Арабын тэнгисийн эрэг рүү загасчлахаар далайд гарсан ч хэдэн долоо хоногийн турш сураггүй алга болжээ.
Тухайн үед загасчид өмнөд Энэтхэгийн Тамил Наду мужийн Тенгапаттанам боомтоос Крисша Мол гэх модон завиар явжээ.
Далайд гарснаас хойш долоо хоногийн дараа завины хөдөлгүүр эвдэрсэн байна. Тэд далайд хөвж явахдаа эзгүй арал олсон ч завины хөдөлгүүрийн хүчин чадал хүрэхээргүй байв. Загасчид завиа чанга уяж, зангуугаа хаясан ч хүчтэй далайн шуурга шуурч зангууны олс тасарчээ.
Гэвч тэд арал дээр очиж чадсан ба хэдэн долоо хоногийн турш наргил модны самраар амь зуусан аж. Загасчдыг нэг сарын дараа Британи-Энэтхэгийн далайн нутаг дэвсгэрт байрлах алслагдсан арлаас олсон бөгөөд Их Британийн хөлөг онгоц аварчээ.
Эх сурвалж: BBC