БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ байгалийн самар жимс зэрэг байгалийн дагалт бүтээгдэхүүн бэлтгэхдээ хуульд зааснаар байгалийн тэнцэл алдагдуулсан бол дараах хариуцлага хүлээнэ хэмээн цахим хуудаснаа бичжээ.
Тэрбээр,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.9 дүгээр зүйлийн Байгалийн тэнцэл алдагдуулах гэсэн заалтад Амьтан, ургамлын зүйлийг зөвшөөрөлгүйгээр гэмтээсэн, устгасан, газар, газрын хэвлий, агаар мандал, усны нөөцийг хордуулсан, бусад хэлбэрээр экологийн тогтолцоог алдагдуулсан бол найман жилээс 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Зөвшөөрөлтэй самар бэлтгэхдээ мод гэмтээсэн бол 24.9 дүгээр зүйлээр холбогдуулах үндэслэлтэй.
Хуш модны самар бэлтгэх, ашиглах ажиллагаанд хяналт тавих БОАЖЯ-ны Ойн агентлаг, МБОИЗ, Геоэкологийн хүрээлэн, Экологийн цагдаагийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Архангай аймгийн Цэнхэр, Ихтамир суманд ажиллаж, аймгийн ЗДТГ, БОАЖГ, сумын Засаг дарга, холбогдох ажилтнуудын ажилд үнэлэлт дүгнэлт өгч, самар бэлтгэсэн талбай дээр очиж ажиллаж байна.
Архангай, Хөвсгөл, Булган аймагт самар бэлтгэх, ашиглах зөвшөөрөл авсан компаниудын үйл ажиллагааг мэргэжлийн болон хуулийн байгууллага шалгана гэж мэдээлэв.