ЖАЙКА 1990 онд Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш хамтын ажиллагаагаа бодитойгоор эхлүүлж, 1992 онд анхны сайн дурын гишүүнийг Монгол Улсад илгээж, 1997 онд Төлөөлөгчийн газраа нээж байжээ.
Энэ жил Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаагийн зэрэгцээ Монгол дахь Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жилийн ой, ЖАЙКА-гийн Сайн дурын гишүүдийг илгээж эхэлсний 30 жилийн ой тохиож байгаа юм.
Энэхүү тэмдэглэлт ойг тохиолдуулан ЖАЙКА энэ сарын 1-ний өдөр Туушин зочид буудалд ойн ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч Танака Акихико Монгол Улсад айлчлан ирж оролцлоо.
Ёслолын арга хэмжээнд Сангийн сайд Б.Жавхлан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх Ч.Улаан зэрэг албан тушаалтнууд мэндчилгээ дэвшүүлж, ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүд болон олон сайхан дурсамжаасаа хуваалцан ярьсан юм.
ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч Танака Акихико:
ЦААШДАА НИСЭХ БУУДЛЫН ДАГУУЛ ХОТЫН МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХАД ХАМТАРНА
“Япон Улсын Засгийн газар ЖАЙКА-гаар дамжуулан олон салбарт хамтран ажиллаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Миний хувьд чухалчилж хэлэх зүйл бол Монгол Улс ардчиллын замаар хөгжихөд Япон Улс дэмжлэг үзүүлсээр ирсэн. Энд дэд бүтэц, бүтээн байгуулалтын салбарын томоохон төсөл хөтөлбөрөөс гадна хүний нөөц, боловсрол, эрүүл мэндийн салбарт ч олон төсөлд хамтарч ажилласанд туйлын их баяртай байдаг. Цаашдаа ч эдгээр суурь салбарууддаа хамтарч ажиллана.
Түүнчлэн шинэ нисэх онгоцны буудлыг хөнгөлөлттэй зээлээр барьж байгуулсан. Дараагийн шатанд нисэх буудал орчмын дагуул хотыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулахад хамтраач гэсэн хүсэлтийн дагуу цаашид хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байна. Мөн Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг сааруулахад хотоо илүү тэлэх, дагуул хотыг хөгжүүлэх нь бас нэг гарц нь юм болов уу гэж бодож байна. Тийм учраас энэ салбарт хамтарч ажиллахаар төлөвлөж байна. Мөн цахим хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана” гэлээ.
Япон Улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки:
ЦААШДАА ЖАЙКА МОНГОЛЫН ХӨГЖИЛД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛНА ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
“Миний сэтгэл маш өндөр байна. ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар нээгээд 25 жил, сайн дурын гишүүнээ илгээснээс хойш 30 жил өнгөрсөн байна. Эхний үед хоёр орны харилцаа амаргүй байсан. Яагаад гэвэл социализмын үе байлаа.
Би гурав дахь удаагаа Монголд ажиллаж байна. Анх 2008-2009 онд ажиллаж байлаа. Тэр үетэй харьцуулахад одоогийн Монгол орон тэс өөр болсонд сэтгэл маш өндөр байдаг. Монголын нийгэм, эдийн засгийн хөгжилд ЖАЙКА байгууллага хувь нэмэр оруулсан гэж итгэж байна. Социализмын үед анх "Говь" ноолуурын үйлдвэр, түүнээс хойш янз бүрийн салбарт төсөл хэрэгжүүлж ирсэн. Цаашдаа ЖАЙКА Монголын хөгжилд хувь нэмрээ оруулна гэж найдаж байна” гэлээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
ЖАЙКА 60 ОРЧИМ СУРГУУЛЬ БАРЬЖ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ӨГСӨН
“ЖАЙКА-гийн төсөл хэрэгжээгүй эдийн засаг, нийгмийн салбар байхгүй. Боловсролын салбарт том хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн туншлэгч байгууллага. Зах зээлийн шилжилтийн хүнд үе, ковидын үеийн хичээл сургуулийн хоцрогдлыг нөхөх, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлсэн олон улсын хөгжлийн агентлаг. Боловсролын салбарт 60 орчим бага болон дунд сургууль барьж Монголын ард түмэнд өгсөн. Энэ сургуулиудад өнөөдөр 30 мянган хүүхэд сурч байна.
Япон-Монголын эмнэлэг Монгол Улсад анагаахын их сургуулийн эмнэлэг гэсэн шинэ тогтолцоог бий болгоход маш чухал үүрэг гүйцэтгэлээ.
Мөн 1000-Инженер хөтөлбөр хэрэгжүүлсэн. 1000 инженерийг Японд сургахаас гадна манай их, дээд сургуулиудын багш нар, залуу судлаач нарыг бэлтгэж байгаа нь Монгол Улсад хүний нөөцийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан сайн төсөл юм. Энэ төслийн хүрээнд манай их, дээд сургууль болон Коосэн мэргэжлийн боловсролын үндэсний чадавх сайжирсан.
Цаашдаа Монгол Улсын Засгийн газраас хэрэгжиж байгаа шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд манайд 40 мянган инженер хэрэгтэй гэсэн тооцоо судалгаа бий. Энэ 1000 инженер хүрч ирээд ШУТИС, МУИС-т багшилж хамтын судалгаа хийх, инновацийн шийдлүүдийг гаргахад үнэтэй хувь нэмэр оруулна.
Гуравдугаарт, Япон-Монголын эмнэлгийг буцалтгүй тусламжаар барьсан. Энэ эмнэлэг АШУҮИС-ийн харьяа эмнэлэг болсон. Монгол Улсад анагаахын их сургуулийн эмнэлэг гэсэн шинэ тогтолцоог бий болгоход маш чухал үүрэг гүйцэтгэлээ. Гэх мэтчилэн боловсрол, шинжлэх ухааны салбарт хийсэн хөрөнгө оруулалт нь Монгол Улсын хөгжил дэвшилд асар их хувь нэмэр оруулж байна.
Энэ 30 жилийн туршид Монголын ард түмэнд хүнд хэцүү цаг үед тусалсан Японы ард түмэн, Засгийн газарт гүн талархлаа илэрхийлж байна” гэлээ.
Сангийн сайд Б.Жавхлан:
ОЛОН ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ МАНАЙ ЭДИЙН ЗАСАГ НИЙГЭМД ҮР ӨГӨӨЖӨӨ ӨГЧ БАЙГААД ТАЛАРХАЖ БАЙНА
"Эдийн засаг, нийгмийн хүнд сорилтуудын үед Японы Засгийн газар, ард түмэн ЖАЙКА олон улсын байгууллагаар дамжуулж бидэнтэй хамт байсан.
Манай хоёр орны олон талт хамтын ажиллагаа нь маш олон салбаруудаар дамжин иргэн бүрд үр дүнтэй хүрсэн. 1990-оноос хойш хэрэгжсэн томоохон төслүүдийг дурсъя. Цахилгаан станцад хэрэгжүүлсэн төслүүд байна. Мөн MON P-1, MON P-2 зээлийн төслүүд амжилттай хэрэгжиж эхэлснээр үйл ажиллагаа нь зогсох аюул тулгараад байсан УБТЗ өнөөдрийг хүртэл оршин тогтнож, өөрийнхөө хувь хэмжээг мөн амжилттай хадгалж ирлээ.
Сүүлийн 20-иод жилийн хугацаанд Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн анхны ТЭЗҮ-г Японы Засгийн газрын тусламжтай ЖАЙКА эхлүүлсэн байдаг. Мөн анхны хөрөнгө оруулалт тоног төхөөрөмж худалдан авах бүх зээлүүдийг Япон Улсаас авч эхлүүлсэн. Үүнээс хойш эрүүл мэнд, боловсролын чиглэлээр маш олон төсөл амжилттай хэрэгжиж тэр нь гүйцэтгэл сайтайгаар манай эдийн засаг нийгэмд үр өгөөжөө өгч байгаад талархаж байна” гэлээ.
Тус ёслолын арга хэмжээнд Япон Улсаас хүрэлцэн ирээд удаагүй байгаа сайн дурын гишүүд монгол хэлээр мэндчилгээ дэвшүүлж, өөрсдийгөө танилцуулж байсан нь танхимд хуран цугласан олны сэтгэлийг хөдөлгөв. Тэд Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Баянзүрх дүүргийн боловсролын хэлтэс, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоонд ажиллаж байна.
ХУД-ийн Эрүүл мэндийн төвд сувилагчаар ажиллаж буй сайн дурын ажилтан Мацүмото Саори:
МОНГОЛД ДАХИН ИРЭХ БОЛОМЖИЙГ ХҮЛЭЭСЭЭР БАЙЛАА
"Би 2019 онд ХУД-ийн ЭМТ-д ажиллаж байсан. Коронагийн халдвараас болж нутаг буцсанаас хойш Монголд дахин ирэх боломжийг шантрахгүй хүлээсээр байлаа. Би олон улсын хамтын ажиллагаа, сайн дурын ажилд сонирхолтой. Монгол Улсыг сонгож ирсэн шалтгаан нь би өөрийн мэдлэг туршлагыг хангалттай ашиглаж, үр дүнтэй ажиллах боломжтой юм байна гэж бодсон. Мөн монголчуудын найрсаг, зочломтгой сайн сайхан зан чанарт татагдсан.
Монгол, Японы сувилахуйн ялгаатай тал гэвэл Монголд ар гэрийнхэн нь өвчтөнийг асарч дэмждэг бол Японд тийм биш байдаг. Эмнэлгийн ажилчид сувилагч нар л бүх асаргаа сувилгааг хийдэг. Энэ их ялгаатай боловч зөв зүйтэй тал гэж бодож байна. Японд мөн гэр бүлийнхэн нь өвчтөнийг дэмжиж байгаасай гэж боддог" гэлээ.
Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэст ажиллаж буй сайн дурын ажилтан Накагава Эрико:
МОНГОЛ ХҮНИЙ ЭЕЛДЭГ ДОТНО ЗАНД ТАТАГДСАН
"Би өмнө нь Японд багшилж байсан. Монгол хүний эелдэг дотно харьцдаг занд их татагдсан. Үүнээс шалтгаалж, коронагийн дараа хоёр жил хүлээж байгаад Монголд ирж ажиллаж байна.
Хоёр улсын боловсролын салбарт асар том ялгаа байхгүй гэж бодож байна. Хамгийн том ялгаа нь Монгол Улсад сургуулиуд хоёр ээлжээр хичээллэдэг. Харин Японд нэг ээлжээр хичээллэдэг. Хүүхдүүдийн тоо багтаамжаас шалтгаалдаг байх. Гэхдээ хүүхдүүддээ юм сургая, хүүхдүүдийнхээ төлөө гэсэн бодол аль ч улсад ижилхэн гэдгийг мэдэрч байна” гэлээ.
Сайн дурын ажилтан Шигэ Мэгүми:
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛДЭГ
“Би хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдтэй ажилладаг. Манай холбоо хөдөө 16 аймагт салбартай. Тэргүүн нь Сэлэнгэ гэж хүн байдаг. Сонсголонгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмнэлэгт байрлан ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудыг нийгмийн оролцоонд идэвхтэй оролцоход дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхэд зөвлөгөө өгөх зэргээр хамтарч ажилладаг.
Манай холбоо нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудыг яаж нийгэмд жирийн хүн шиг оролцуулах тал дээр дэмжлэг үзүүлж ажилладаг. Японд энэ асуудал бүрэн шийдээгүй. Энэ талын үйл ажиллагаа явагдсаар байдаг. Гол нь энэ хүмүүс нийгмийн амьдралд идэвхтэй оролцоход орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх, бусад хүмүүсийн хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх зөв ойлголтыг хэвшүүлэх үйл ажиллагаа хийдэг” гэлээ.
ЖАЙКА-гийн Сургалт төгсөгчдийн холбооны тэргүүн Ц.Оюунбаатар:
ЯПОНД СУРГАЛТ ТӨГСӨН ХҮМҮҮС МОНГОЛД МЭДСЭН СУРСНАА ХЭРЭГЖҮҮЛЭХЭД НЬ ДЭМЖИЖ ТУСАЛДАГ
“Японд Сургалт төгсөгчдийн холбоо нь 3000 гаруй төгсөгчтэй, 1990 оноос хойш Монголын мэргэжилтнүүдийг дахин бэлтгэх ажлыг эрчимтэй зохион байгуулдаг. Энэ холбоо үүсгэн байгуулагдсанаас хойш 20 жил идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Японд сургалт төгссөн бүх хүн Монголд мэдсэн сурснаа хэрэгжүүлэх, тухайн салбарт энэ үйл ажиллагаагаа нэвтрүүлэх тал дээр бүх талын дэмжлэг үзүүлж байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Тухайлбал, татварын салбарын шинэчлэлийг бүхэлдээ Японы жишгээр зохион байгуулж байна.
Би өөрөө 2010 онд ТЕГ-ын дарга байхдаа 10 гаруй сургагч багшийг бэлтгэсэн. Тэрнийхээ үр дүнд 21 аймгийн 1600 гаруй татварын байцаагчид сургалт зохион байгуулсан. Мөн Эрүүл мэндийн салбарт өргөн хэмжээнд сургалт зохион байгуулж байна. Төв аймгийн нийт сумдын эмч нарыг багтаасан сургалтыг зохион байгуулж байна” гэлээ
ЖАЙКА нь цаашид ч Монголын ард түмэнтэй итгэлцлийн харилцааг эрхэмлэн, Монгол Улсын цаашдын хөгжил, Монголын ард түмэн аз жаргалтай амьдрах сайн сайхан нийгмийг цогцлооход чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажиллана гэлээ.