Хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр аль хэдийнэ айлчлан иржээ.
Гоёлоо зүүсэн ногоон гацуур, цасан охидоо дагуулсан өвлийн өвгөн аав, хөгжилтэй ан амьтад, уут дүүрэн бэлэг гээд энэхүү баярын өдөр юм бүхэн сайхан дурсамж үлдээдэг билээ.
Чингэлтэй дүүргийн тэргүүний 9-р цэцэрлэгийн С.Отгонбат, Ц.Энхтуяа багштай ахлах “А” бүлгийн шинэ жилийн баярт бид зочилсон юм.
Хөвөн зөөлөн цас Шинэ жилийн баярын салшгүй нэг хэсэг нь байдаг. Энэ өдөр Ахлах “А” бүлгийн нэгэн хүү “Миний захиалсан цас орж байна шүү дээ, ээжээ” гэж байсан нь хүүхдүүдийн хүслийг өвлийн өвгөн сонссон мэт цасан ширхэг хаялан байлаа.
Ширхэглэн буусан цагаан цастай
Чимэглэн гоёсон ногоон гацууртай
Шинэхэн сурсан дуу шүлэгтэй
Шинэ жилийн баяраа сайхан тэмдэглэцгээе хэмээн шүлэглэн эхэлсэн багачуудын шинэ жил хөгжилтэй, дуу хууртай болж өнгөрсөн юм.
Үлгэрийн баатар, ан амьтан, цасан охидын дүрд хувирсан бяцхан багачууд ээж, аав, багш нартаа сурсан мэдсэнээ тайлагнахын сацуу өвлийн өвгөн аавтай уулзаж бэлэг авсан юм.
Баавгайн дүрд хувирсан хөвгүүд яг л баавгайг санагдуулам алхаж олныг хөгжөөж, зарим нь бэлдсэн үгээ мартаж бүлтгэнэхэд багшаасаа “будаа идэж” байгаа нь эгдүүтэй байлаа.
Энэ мэт хөгжилтэй явдлаар дүүрэн тэдний шинэ жилийн баяр сайхан болж өндөрлөсөн билээ.
Монголынхоо нийт эцэг, эхчүүдэд шинэ жилийн баяраар хүүхэд багачуудаа сайхан баярлуулахыг хүсье.
Б.Сондор