Шинжлэх ухааны академийн гишүүнийг сонгох журамд академийн гишүүнд нэр дэвшсэн эрдэмтэд бүтээлийн үзэсгэлэнгээ гаргана гэж заажээ. Үүний дагуу өнөөдөр шилдэг 16 эрдэмтэн эрдэм судлалын ажлын үр дүнгээ танилцуулжээ.
Боловсролын хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор Н.Бэгз, Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны доктор Л.Хайсандай, Шинжлэх ухаан технологийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, шинжлэх ухааны доктор Т.Ган-Эрдэнэ нарын нийгэм, физик-математик-хими, геологи-газар зүй, биологи,хөдөө аж ахуй, механик машин судлалын эрдэмтэд бүтээлээ дэлгэж байна.
Мөн гадаадын нэр хүндтэй эрдэм шинжилгээний байгууллагад судалгааны ажил байнга эрхэлдэг эрдэмтэд болох Д.Моломжамц, Б.Арьяа, Д.Анхлан, Д.Болдбаатар нарын бүтээл ч бий.
Шинжлэх ухааны доктор Д.Моломжамц Москвад төвтэй Олон улсын хөрөнгө оруулалтын банкны удирдлагын зөвлөлийн гишүүн бол доктор профессор Б.Арьяа АНУ-ын Насжилтын хүрээлэнгийн дархлаа судлалын салбарын эрхлэгчээр, Д.Анхлан ХБНГУ-ын Мюнстер их сургуулийн вирус судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнаар, Д.Болдбаатар Японы Киото хотын эрдэм шинжилгээний хүрээлэнд судлаачаар тус тус ажиллаж байгаа юм.
Шинжлэх ухааны академийн гишүүн болохоор нийт 45 эрдэмтэн материалаа ирүүлснээс 16 хүнийг эхний ээлжинд сонгон шалгаруулжээ. Энэ баасан гарагт хоёр дахь шатны буюу эцсийн шалгаруулалт болно.
Шинжлэх ухааны академийн 59 гишүүн нууц санал хураалт явуулан, тэдний 75 хувийн санал авсан нэр дэвшигч шинжлэх ухааны академийн гишүүн болдог журамтай юм байна.