-Та болон таны хүүхдийн амь нас таны гарт-
Манай улсад сүүлийн жилүүдэд осол эндэгдлийн тоо эрс нэмэгдэх болж 1990 онд хүн амын нас баралтын тав дахь шалтгаан байсан бол одоо гурав дахь шалтгаан болтлоо өсчээ.
Тэр дундаа зам тээврийн осолд бага насны хүүхэд өртөх тохиолдол нэмэгдсээр байна. Тухайлбал 2014 онд зам тээврийн ослын улмаас 1061 хүүхэд хүнд гэмтэл авч 10 хүүхэд амь насаа алджээ. Харин 2015 он гарсаар эхний сар ч дуусаагүй байхад 27 хүүхэд хүнд гэмтэл авч, 2 хүүхэд амь насаа алджээ. Нэг осол нь хүүхдэдээ хамгаалалтын бүс зүүлгээгүй, мөн хашаандаа ухарч байгаад ой таван сартай хүүхдээ дайрсан харамсалтай хэрэг гарсан юм. Үүнээс үзэхэд томчуудын хайхрамжгүй алдаанаас болж хүүхдүүд зам тээврийн ослоор амь насаа алдаж байна.
ЭМЯ, Нийслэлийн ЭМГ, ЗЦГ тэргүүтэй байгууллагууд хамтран “Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” аяныг гуравдугаар сарын 1-нийг хүртэл хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд Монголын Залуучуудын Холбооноос дараах шторкыг бэлтгэжээ.