Фернандо Йерро. Тэр бол гайхалтай чадварлаг төвийн хамгаалагч, хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч. Реал Мадридын хамт Аваргуудын лигт гурван удаа (1998, 2000, 2002) түрүүлсэн нэгэн. Энэ удаад 47 настай эрхэм Мадридын алтан үе болоод ирээдүй, мөн Карло Анчелоттигоор удирдуулсан баг 12 жилийн хүлээлтийг зогсоон “La Décima” хийсэн талаар өөрийн бодлыг хуваалцах болно.
-Мадрид Аваргуудын лигт аравдахь түрүүгээ авах үед таньд ямар мэдрэмж төрж байв?
Үнэхээр бахархмаар бас аз жаргалтай мөч байсан. Клубын хувьд энэ бол маш том үйл явдал. 12 жил гэдэг бол багагүй хугацаа боловч, намайг Реалд тоглож байх үед бид Аваргуудын лигийн цомыг өргөх мөчийг 32 жил хүлээсэн байсан. Энэ тэмцээн хэзээд онцгой байсан, байсаар ч байна. Агуу багууд богино хугацаанд өрсөлдөнө. Хасагдах шатанд гаргасан ганцхан алдаа л бүхнийг өөрчилж чадах бөгөөд түүнийг засах боломж маш бага.
-Таны хэлсэнчлэн клуб 1998 он хүртэл энэ цомыг их удаан хүлээсэн. Тухайн үед шигшээ тоглолтод тоглоход их дарамттай байсан биз?
Бид нар Испаний лигт маш муу тоглож байсан тул дараагийн улиралд Европын тавцанд өрсөлдөж чадахгүй нь дээ гэж бодож байлаа. Аваргуудын лиг бол тухайн улиралд бид нарын түрүүлсэн цорын ганц тэмцээн байсан юм. Бидний ганц найдвар тэр байсан тул бүхнээ дайчилж эцэст нь зорилгодоо хүрсэн дээ. Хагас шигшээд бид Боруссиа Дортмундыг эхний тоглолтод оруулсан хоёр гоолоороо буулган авч Амстердамд, финалд тоглох болсон.
Амстердам руу явах болоход ихэнх хүмүүс биднийг ялагдагсад, харин Ювентусыг фаворит гэж нэрлэж байсан юм. Яагаад гэвэл бидэнд ялах боломж бараг байгаагүй. Бид нарт туршлага л байсан. Тэр бол тэмцээнд түрүүлэх эцсийн бөгөөд хамгийн том боломж гэдгийг бид нар маш сайн мэдэж байлаа. Тиймдээ ч тухайн үед бид нар өөрсдийн үнэн төрхийг дэлхий дахинд харуулсан юм. Бид нар өөрсдийн боломжоо салхинд хийсгэхийг хүсээгүй.
-Та Аваргуудын лигт 3 удаа түрүүлж байсан. Хамгийн анхны түрүү хамгийн онцгой нь байсан байх нь ээ.
Мэдээж. Энэ тэмцээн бол гайхамшиг. Бид нар 5 жилийн дотор 3 удаа түрүүлсэн. Гэхдээ Мадридын 7 дахь түрүү бол бидний болоод манай үеийнхний хувьд хамгийн чухал амжилт байсан юм. Европын аварга болох хүсэл клубын ДНХ-д байсан. Яагаад гэвэл 32 жилийн хүлээлт эцэст болно гэдэг бол жинхэнэ амжилт. Мадрид хотод хүн бүр гудамжинд гарч баяраа тэмдэглэж байлаа. Би тийм зүйлийг өмнө нь хэзээ ч харж байгаагүй.
-Валенсиагийн эсрэг тоглодог, 2000 оны шигшээ тоглолт бол нэг улсын хоёр баг шигшээд тоглосон анхны тохиолдол байсан. Энэ талаар?
Тухайн үед бид нар фаворит байлаа. Тиймдээ ч боломжоо ашиглана гэдэгтээ итгэлтэй байсан юм. Тэр үеийнхэн бол үнэхээр агуу. Мичел Сальгадо, Роберто Карлос, Иван Кампо, Иван Эльгера, Айтор Каранка, мөн Икер Касильяс. Тэгээд бас МкМанаман, Редондо, Анелька, Рауль, Морьентос... 1998 оноос хойш хоёр жилийн дотор олон тоглогч солигдсон боловч, зорилго хэвээр байсан юм.
-2002 онд гуравдахь түрүүгээ авахад та багийн ахлагч байсан. Тухайн үед Зинедин Зиданы гайхалтай гоолоор Байер Леверкузеныг буулган авч байсан даа.
Тэр бол хэзээ ч мартаж боломгүй мөчүүдийн нэг. Үнэхээр онцгой тийм л зүйл. Тэр гоолыг зурагтаар үзэж байгаа үед тийм ч хэцүү харагдахгүй. Харин 10 өөр өнцгөөс харах юм бол тэр бөмбөг маш өндөрт, цохиход маш хэцүү... Би 30-40 метрийн зайтай байсан юм. Солари шугамруу нилээн ойр, Роберто Карлосруу дамжуулалт өгөхөд тэр бөмбөгийг аваад боломжийнхоо хэрээр хөндлөн дамжуулалт өгч байсныг сайн санаж байна. Гэхдээ тэр бөмбөг маш хэцүү... Гэвч Зизу итгэмээргүй зүйл хийсэн. Тэр зүйл бид бүгдийг чимээгүй болгосон.
-12 жилийн бүтэлгүйтэл зогслоо. Таны харж байгаа одоогийн Мадрид та нарын бүтээсэн амжилтыг давтаж чадах нь уу?
Тэгнэ гэж бодож байна. Тэд нар хүчтэй бас зорилготой. Мөн Аваргуудын лигийн цомыг хамгаалагч. Рекорд, амжилт гэдэг зүйл эвдэгдэхийн тулд л тогтоогддог. Аваргуудын лигийн цомыг хамгаалагчид цомоо хамгаалж чаддаггүй гэдэг нэг тийм гутранги үзэл байдаг даа. Гэхдээ би эсрэг бодолтой байна. Тэд бол сайн дасгалжуулагчтай маш хүчирхэг баг.