Магадгүй та Samsung яагаад утаснуудаа үсгээр нэрлэдэг гэдгийг мэдэхгүй байж болох юм. Тиймээс зарим нэг зүйлийг тодруулахыг хүслээ. Мэдээж хэрэг тэд зүгээр ч нэг санамсаргүй таарсан үсгээ сонгоод байгаагүй аж.
Бидний хамгийн сайн мэдэх Samsung-ийн бүтээгдэхүүн бол Galaxy S цуврал. Гэхдээ энэ S үсэг нь Samsung гэсэн үгийг илэрхийлээгүй бөгөөд 2011 онд гаргаж байсан компанийн хэвлэлийн мэдээнд ингэж тайлбарлажээ.
- S /Super Smart/ /Хэт ухаалаг/- Компанийн оргил бүтээгдэхүүнүүд энэ нэрийг авдаг. Жишээ нь дэлхий даяар 10 сая хувь борлогдож шагнал хүртэж байсан Galaxy S/2010 онд худалдаанд гарсан/ утастай адил шинж чанартай бүтээгдэхүүнүүд л ийм нэр авна гэсэн үг.
- R /Royal/Refined/ /Агуу тансаг, хээнцэр/ - Дээд зэрэглэлийн загвар. Хүчин чадлын илрэл бөгөөд өөрийн хэрэглэж буй технологиор өөрийгөө илэрхийлэхийг хүссэн хүмүүст зориулав.
- W /Wonder/ /Гайхамшигтай/ - Сайн чанарын, загварлаг, үзүүлэлт өндөр бүтээгдэхүүн.
- М /Magical/ /Шидэт/ - Боломжийн үнэтэй өндөр чанартай бүтээгдэхүүн.
- Y /Young/ /Залуу/ - Төхөөрөмжийн үнийг илүүтэй анхаарах залуу үе, хөгжиж буй зах зээлд зориулсан бүтээгдэхүүн.
Тэгэхээр саяхан худалдаанд гарсан Samsung Galaxy S6 гэдэг утас үнэн хэрэгтээ “Samsung Galaxy Super Smart 6” гэсэн нэртэй аж. Мэдээж хэрэг 2011 онд Galaxy S2 дөнгөж худалдаанд гарсан байсан учир хүмүүст “Super Smart” гэдэг дэгстүүлсэн мэт санагдахгүй байв.
Үнэндээ одоо ч гэсэн Galaxy S6 утсыг ингэж нэрлэж байгаа нь дэгстүүлсэн хэрэг биш. Учир нь тэдний бүтээгдэхүүн үнэмлэхүй хүчин чадалтай. Эдгээр үсэг дээр нэмээд Pro, Plus, LTE гэх үгсийг компани ашигладаг.
Pro гэдэг нь тухайн төхөөрөмж QWERTY товчлууртай, Plus гэдэг нь тухайн загварын сайжруулсан хувилбарыг, LTE гэдэг нь 4G сүлжээ дэмждэг гэсэн үг аж. Ингээд өнөөдрийн түүхийн хичээл өндөрлөлөө.