АНУ-ын өмнөд хэсэгт байрлах Оклахома, Техас мужуудад олон хоногийн турш үргэлжилсэн аадар борооны улмаас үер бууж, дээрх мужуудын хэд хэдэн тосгон усанд автсан байна.
Түүнчлэн үерийн улмаас 3 хүн амиа алдаж, 12 хүн ор сураггүй алга болжээ. Оклахома, Техас мужуудын гудамж, талбай бүхэлдээ усанд автаж, зарим газраар завиар явахаас өөр аргагүй болсон юм.
Замын хөдөлгөөн зогсч, цахилгаан эрчим хүч тасарч, 400 гаруй байшин, барилга нуржээ. Иймээс орон гэргүй үлдсэн үлдсэн хүмүүст зориулан түр хоргодох байр гаргаад байна.
Хэдэн өдрийн турш үргэлжилсэн аадар борооны улмаас Техас мужийн Сан-Маркос хотоор дайрч урсдаг Бланко гол эргээсээ халин гарч, усны төвшин 12 метр хүртэл өсөв.
Техас мужийн захирагч Грег Эббот үер болон далайн хар шуургад өртсөн Техас мужийн 24 дүүрэгт гамшгийн онц байдал зарлав.
Америкийн үндэсний цаг уурын албанаас Оклахома мужийн өмнөд хэсэгт болон Техас мужийн төв болон зүүн хойд хэсэгт ойрын хэд хоногт хүчтэй салхи салхилж, хур тунадас унахыг анхааруулж байна.
Эх сурвалж: ВВС