-Нийслэлчүүдэд зориулсан аялал, амралтын үзэсгэлэн үүдээ нээлээ-
Зуны зугаатай амралтаа хаагуур, хэрхэн өнгөрүүлэхээ төлөвлөж амжаагүй бол танд энэхүү мэдээллийг хүргэж байна.
Энэ амралтын өдрүүд буюу бямба, ням гарагт Мишээл үзэсгэлэнгийн төвд 18.00 цаг хүртэл аялал жуулчлалын байгууллагууд оролцсон “Улаанбаатур” үзэсгэлэн болно.
Өнөөдөр эхэлсэн тус үзэсгэлэнд гадны долоон улс орон, Монгол Улсын 21 аймаг, улсын тусгай хамгаалалттай газар нутгууд, гадаад аяллын компаниуд, жуулчны бааз, амралтын газрууд, тээвэр, даатгал, аяллын техник хэрэгслийн компаниуд, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газрууд, аяллын клубууд аялал, амралттай холбоотой худалдаа, үйлчилгээ эрхлэгч нийт 80 байгууллага, нэгжийн төлөөлөл оролцож байна.
Манай иргэд аяллаар явах нь их болсон тул энэ чиглэлийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн иргэдэд шинэ зорих газрууд, аяллын холбогдолтой бүх төрлийн зөвлөгөө, мэдээллийг нэг дороос хүргэхэд “Улаанбаатур” үзэсгэлэнгийн зорилго оршино.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж буй “Улаанбаатур” үзэсгэлэн нь аялал жуулчлал эрхлэгчдийг хэрэглэгч буюу аялагч, иргэдтэй шууд холбох зорилготой, гадаадад аялагч, дотоодод аялагч нарт зориулсан мэдээллийг нэг дор багтаасан анх удаагийн үзэсгэлэн юм.