Саудын Арабын Гадаад хэргийн сайд, ханхүү Сауд аль-Фейсал ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг шүүмжилжээ.
ОХУ-ын удирдагч Йемений зөрчлийг хөндлөнгийн оролцоогүйгээр, энхийн аргаар шийдвэрлэхийг Арабын улс орнуудад хандан уриалсан захидал илгээсэн. Түүнчлэн ОХУ-ын тал Йеменд дэгдсэн мөргөлдөөнийг тайван замаар шийдэх хувилбаруудыг НҮБ-ын түвшинд боловсруулахыг дурдсан нь түүнийг шүүмжлэхэд хүргэв.
Тус захидалыг энэ сарын 28-нд Египетэд эхэлсэн Арабын улсуудын холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр уншиж танилцуулсан юм. Энэ үеэр Саудын Арабын хунтайж Путиныг шүүмжлэн, Ойрхи Дорнодын асуудалд түүний нөлөө байгаа гэв.
"Сирийн хямралд Москва асар том хариуцлага хүлээж байгаа. Кремль Башар Асадын дэглэмийг дэмжин зэвсэглэж байгаа нь Сирийн ард түмний эсрэг явуулж буй бодлого" гэж Сауд аль-Фейсал мэдэгдсэн.
Сануулахад энэ сарын 26-наас эхлэн Саудын Арабаар ахлуулсан Арабын Нэгдсэн Эмират, Кувейт, Бахрейн, Катар зэрэг 10 улсын эвсэл Йемен дэх шийт босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм.
Эх сурвалж: ИТАР ТАСС