Өчигдөр засгийн газрын хуралдаан болж, хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Концессийн барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх
- “Алтай-Дарви чиглэлийн 165 км хатуу хучилттай авто зам төсөл”,
- “Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто зам төсөл”,
- “Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 112,7 км хатуу хучилттай авто зам төсөл”,
- “Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,5 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн концессийн гэрээг гүйцэтгэгч компаниудтай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгожээ.
Гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.
Дээрх замуудад зарцуулах хөрөнгө оруулалтын эргэн төлөх хуваарийн дагуу тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нарт даалгасан байна.
Концессийн гэрээгээр баригдах замын бүтээн байгуулалтын ажлууд ирэх дөрөвдүгээр сараас эхлэх юм.