Улаанбаатар хотын 2015 оны төсвийг арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан.
Нийт 540.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 320.9 тэрбум төгрөгийн урсгал зардлыг санхүүжүүлж, 180.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх аж.
Төсвийн хөрөнгийн 80 орчим хувийг татвар болон хүн амын орлого эзэлж байгаа юм байна.
Ирэх жилийн төсвийг нийгмийн аюулгүй, тайван байдлыг хангах, цэцэрлэг, сургуулийн асуудалд түлхүү анхаарахаар тусгасан байна.
Хотын шууд төсвийн хөрөнгө оруулалтад 140 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд үүний гуравны нэг нь зам, инженерийн шугам сүлжээ, хот байгуулалтын чиглэлд ашиглах юм байна. Үлдсэн хөрөнгөөр шинээр цэцэрлэг, сургууль, эмнэлэг байгуулна гэдгийг албаныхан дуулгалаа. 2015 онд 12 сургууль, цэцэрлэг, Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүрэгт 100 ортой хүүхдийн гурван эмнэлэг барихаар төлөвлөжээ.
Иргэдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгардаг хогны уутанд 6 тэрбум, цэцэрлэгжүүлэлтэд 6.5 тэрбум төгрөгийг ирэх жил зарцуулахаар төсөвт тусгасан байгаа аж.
Ирэх жилийн төсвийн анхаарал татсан нэг асуудал нь УИХ, Засгийн газраас баримталж буй чиглэлийн дагуу хэмнэж болох бүх урсгал зардлыг хэмнэжээ. Үүний дагуу 56.6 тэрбум төгрөгийн урсгал зардлыг хэмнэсэн байна. Тодруулбал, бичиг хэрэг, тээврийн зардал, ном хэвлэл, гадаад дотоод явах, урсгал засвар, төлбөр хураамж, биеийн тамирын тэмцээн зохиох зардал, нэг удаагийн урамшуулал, зочид төлөөлөгч хүлээн авах зэрэг ажилд зарцуулах 56.6 тэрбум төгрөгийг төсвөөс танажээ.
Хоёрдугаарт, Засгийн газраас ахмад настан, цагдаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутны нийтийн тээврийн хөнгөлөлтийн зардлыг нийслэлийн төсвөөс хариуцах шийдвэрийг гаргажээ. Энэ дагуу 53.1 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Мөн халамжийн санд 11 тэрбум төгрөг нэмснээр нийт 64 тэрбум төгрөгийн халамжийн зардал гарч буй аж.
Нийслэлээс энэ зардлыг бүтээн байгуулалтад зарцуулах төлөвлөгөөтэй байсан хэдий ч хуулийн дагуу энэ үүргийг хэрэгжүүлэхээс өөр аргагүйд хүрсэн тухай Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хэлэв.
Мөн Засаг даргын дөрөв, дүүргүүдийн нэгээс бусад, агентлагийн орлогч нар, орон тооны зөвлөхүүд болох нийт 186 хүнийг цомхотгох шийдвэрийг УИХ Төсвийн хуулиар гаргасан. Ингэснээр хоёр тэрбум төгрөгийг хэмнэх аж.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хэлэхдээ, “Хотын удирдлагууд энэ шийдвэрийг буруу гэж харж байна. Дүүрэг, агентлагийн орлогчид, зөвлөхүүд голдуу залуу боловсон хүчин байдаг. Ирээдүйд энэ хүмүүс бүгд Улаанбаатар хотын захиргааны ажилтан, удирдлагууд болох хүмүүс. Эдгээр хүмүүсийг орон тооны цомхотголоор хасч буйд тааламжтай хандахгүй байна. Гэхдээ бид эдгээр хүмүүст боломжийн хэмжээнд ажлын байр санал болгож, ажилгүй хүн үлдээхгүй. Мэдээж гэнэт халагдсаны зургаан сарын тэтгэмж олгоно. Манай Засаг дарга ч орлогчгүй ажиллана гэсэн. Миний хувьд нэг орлогч нь байна. Өөр ажил санал болгох байх, өөртөө итгэлгүй байна” гэсэн юм.