2014 оны байдлаар ажлаа хийж яваад 66 сэтгүүлч амь үрэгдэж, 119 хүн сураггүй алга болсон талаар хүний эрхийг хамгаалах олон улсын “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын тайланд дурджээ.
Сүүлийн үед сэтгүүлчдийг цаазаар аваачих нь ихсэж, харгис шинж чанартай болсон талаар тус байгууллагынхан онцолсон юм. Үүний нэг тод жишээ нь америкийн сэтгүүлч Жеймс Фоули бөгөөд “Лалын улс”-ын алан хядагчид түүний толгой авсан билээ.
Сэтгүүлчдийн хувьд хамгийн аюултай орноор хоёр дахь жил дараалан Сири улс тодроод байгаа бөгөөд тэнд 15 сурвалжлагч амь үрэгджээ. Долоон сэтгүүлч Ойрхи Дорнодод, зургаан хүн Украинд, тус бүр дөрвөн хүн Ливи, Ирак, харин Афганистан, Мексик, Филиппинд гурван хүн тус тус амь үрэгдсэн байгаа юм.
Хулгайлагдсан хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын тоо 30 хувиар өсч жагсаалтыг Украин улс тэргүүлж байна. Хоёрт Ливи, араас нь Ирак оржээ. Албан үүргээ гүйцэтгэж байгаад баривчлагдсан тохиолдолд нэлээд гарсан бөгөөд 178 хүн үүнд өртжээ.
Хятад улс нь сэтгүүлчдийг баривчилдаг байдлаар тэргүүлэх байрыг эзэлсэн бөгөөд тус улсад 29 сэтгүүлчийг баривчилсан бол хоёрт Эритрей, гуравт Иран орсон аж.
“Newsru.com”