“100 өвлийн өвгөнтэй хамт” баярын парад одоо болж байна.
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сууц өмчлөгчдийн холбоо, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоотой зохион байгуулж байгаа юм.
Баярын парад нь Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Оргил худалдааны төвөөс урагш зам гарч, Ахуйн үйлчилгээний ордны урд талбайд зогсолт хийн Өргөө кинотеатр ирж хаалтын ажиллагаагаа хийх аж.
Түүнчлэн энэ үеэр циркийн тоглолт, флаш моб бүжгийн тоглолт болохоос гадна өвлийн өвгөд хүүхэд багачуудад бэлэг гардуулж, иргэдэд халуун аарц, чацарганаар үйлчлэх аж.