ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар монголын ахмад дайчдад Аугаа их Эх орны дайны 70 жилийн ойн медаль гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр Монгол улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны байранд боллоо.
Ойн медалийг тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Азизов Искандер Кубарович ахмад дайчдад гардууллаа. Тэрбээр энэ үеэр "Аугаа их Эх орны ялалт асар өндөр үнээр бидэнд олдсон. Дэлхийн II дайны үеэр ЗХУ 27 сая орчим хүнээ алдсан. Аугаа их Эх орны дайнд оролцож халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй тэмцэж явсан Монгол дайчдын гавьяа, дурсгалыг манай ард түмэн, төр, засаг гүнээ хүндэтгэж явдаг" гэсэн юм.
Тус арга хэмжээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Азизов Искандер Кубарович, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар зэрэг албаны хүмүүс оролцсон юм.
Дашрамд хэлэхэд ОХУ Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тавдугаар сарын 9-нд тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины тушаалаар Монголын 300 гаруй ахмад дайчныг 70 жилийн ойн медалиар шагнахаар болсон.
Харин эдгээр ахмад дайчдаас өнөөдөр 60 хүнд ийнхүү Эх орны дайны 70 жилийн ойн медалийг гардууллаа.
Харин бусад ахмад дайчдыг шагнал гардуулах ёслол энэ сарын 24-нд болно.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир