Ялалтын баярт бэлтгэх Оросыг харж буй барууны орнуудын сэтгэл нь тогтворгүй байна. Юуны өмнө дэлхийн хэмжээнд өөрсдийн хүч чадлаа харуулах гэсэн Москвагийн эрмэлзэл түгшүүр төрүүлж байгаа юм. Барууны төрийн тэргүүн нар Ялалтын баярын парадад оролцохгүй болсонд оросууд эмзэглэж Украины хямралтай холбон тайлбарлахаас илүүтэй амь үрэгдсэн олон хүнийг үл хүндэтгэсэн хэрэг гэж үзжээ.
Парадын сургуулилтын үеэр дэлхий дахинаа тэргүүлэх танк хэмээн тооцогдох Т-14 “Армата”, цөмийн хошуу тээсэн ачааны тэрэг харуулсан нь үзэгчдийн төдийгүй мэргэжилтнүүдийн анхаарлыг зүй ёсоор татсаныг “Financial Times” онцлов. “Орчин үеийн зэр зэвсгийг харуулах гэсэн Путины шийдвэр хүчтэй дохио бөгөөд хөршүүдэд төдийгүй дэлхий дахинд хүчирхэг байдлаа харууласан хэрэг” хэмээн тус сонинд бичжээ.
2011-2020 оны хооронд зэвсэгт хүчнээ шинэчлэхэд Оросын засгийн газар 38.4 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд ингэхдээ газрын тосны үнэ өндөр байх үед бий болсон хуримтлалаа ашигласныг тус сонинд онцолсон байна. “Дайны үеийг дурсан санадаг нь улс орноороо бахархах сэтгэлийг төрүүлэх зорилготой” гэнэ.
Түүхэн ойг тэмдэглэх өдөр ойртох тутам Оростой ойлголцолд хүрэх боломжийг барууны орнууд алдсан гэдгийг Английн “Independent” сонин онцлов. Тус сонинд нийтлэгдсэн өгүүллийг “Баруун дахиад л Оросыг ойлгосонгүй” хэмээн гарчиглажээ.
“Яагаад барууны орнууд өөрсдийн түүхт үйл явдлыг ойлгодог хэрнээ бусдын ойг үл ойшоодог юм бэ?” гэх асуултыг өгүүлэлд тавьжээ.
Барууны төрийн тэргүүн нар тавдугаар сарын 9-нд парадад оролцохоос татгалзаж, Украинд болсон үйл явдалтай холбогдуулан Кремлийг сургах гэсэн зорилгодоо хүрсэнгүй. “Орос хэр их хэмжээний хохирол амссан болохыг барууныхан ер нь ойлгодог юм уу?” хэмээн оросууд сэтгүүлчдээс асуудаг. “Үнэн хэрэгтээ бүдрэхэд хүргэсэн чулуун бол Украин бөгөөд үнэхээр ойлгомжгүй зүйл. Харин барууныхан баярт оролцохгүй нь Орос хэзээ ч “Европын хэсэг” гэж хүлээн зөвшөөрөгдөхгүй гэдгийг харуулж байна” хэмээн уг өгүүлэлд дурдав.
“Парадын үеэр бунхант индэр дээр зогсдоггүй юмаа гэхэд ядаж л хүлээн авалтад оролцох эсвэл цэцэг өргөх ёслолд оролцож болох л байсан” хэмээн тус сонин үзэж байна. Путин болон ахмад дайчдын үр садтай уулзсанаар оросууд яагаад Украинд фашизм сэргэхээс тэгтлээ эмээдгийг ойлгох байсан гэнэ.
Тэгвэл Германы “Die Welt” сонин ахмад дайчдын нийгмийн халамжийн асуудалд илүү анхаарлаа хандуулав. 2008 онд Ерөнхийлөгч байсан Дмитрий Медведев ахмад дайчдад үнэ төлбөргүй орон сууц олгоно гэж амласан. Гэвч өдийг хүртэл амлалт биеллээ олсонгүй. Ахмадуудад тулгарч буй өөр нэг асуудал бол тэтгэвэр мөн хангалтгүй гэж тооцогддог эмнэлгийн үйлчилгээ юм.
Цаг хугацаа тэдний талд гэдгийг засаг захиргааныхан сайн мэддэг хэмээн шүүмжлэгчид онцолж байна. “Аугаа их Эх орны дайнд оролцож явсан хүмүүс өдгөө 90 насыг хол давсан, аажмаар тэд нас барж, үүнийг дагаад өндөр өртөг бүхий нийгмийн халамж өгөх шаардлагагүй болж байгаа юм” хэмээн сонинд бичжээ.