Өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. УИХ-ын гишүүд юун түрүүнд бид чухам хэзээ, хэнд, ямар хэмжээний өр буюу зээл төлөхийг сонирхон асууж байв. Ингэхэд хаяанд тулсан буюу хамгийн эхний эргэн төлөлт нь 2017 оны гуравдугаар сарын 1-нд төлөх 500 сая ам.доллар юм байна.
Дараа нь 2018 оны нэгдүгээр сард болон 2022 онд бид Чингис, Самурай бондын зээлээ төлнө.
Тэр үеийн тэнгэр мэднэ гээд өр зээлээ орхиж борлохгүй. Юуг өрийн дарамт гэх вэ гэдгийг хуульчлах ёстой.
Харин Сангийн сайд Ж.Эрдэнэбат бодит үнэнийг шуудхан хэллээ. Тэрээр “Ийм богино хугацаанд Засгийн газар өөрийн эх үүсвэрээр зээлээ төлж чадахгүй. Өрийг өрөөр санхүүжүүлнэ” гэсэн юм.
Өнөөдрийн хуралдаанаар 2 тэрбум ам.долларын своп хэлцлийг ч хөндлөө. Ингээд УИХ-ын гишүүдийн байр суурийг танилцуулъя.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Тэр үеийн тэнгэр мэднэ гээд өр зээлээ орхиж борлохгүй. Юуг өрийн дарамт гэх вэ гэдгийг хуульчлах ёстой. Засгийн газраас хувийн хэвшилд баталгаа гаргах нь асар өндөр эрсдэлтэй.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Нэгэнт зээл авсан ААН ашиг олно гэж л төслөө бичсэн байгаа. Иймд өндөр эрсдэл гэж үзэхгүй. Зээл олгох санхүүгийн байгууллага ч давхар өөрийн хяналтаа тавина.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Өрийн нэр томьёогоо тодорхойлъё. Грек ингэж чадаагүйгээс алдсан. Юуг Засгийн газрын өргэх вэ. Төрийн өмчит компаниудын өрийг Засгийн газрын өрөөс гаргах гэж байгаа юм байна. Одоогоор төрийн өмчийн компаниуд нийтдээ 18 их наяд төгрөгийн өөрийн хөрөнгөтэй. Гэтэл 1.8 их наяд төгрөгийн өр хэдийнэ тавьсан байна. Эдгээр ААн-үүдэд дандаа л улс төрийн томилгоо хийж, дарга нь тодордог. Яг энэ байдлаар Өрийн хуулийг батлахад учир дутагдалтай. 1.8 их наядын хэдэн хувь нь сайн зээл вэ, хэдэн хувь нь муу болон чанаргүй зээл вэ. Мөн Монголбанк ямар тохиолдолд гадаад өр үүсгэх эрхтэй байх вэ.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Төрийн өмчит компаниудын өр өөрийн хөрөнгөөс давсан зээл аваагүй. Тодорхой хяналт дор зээл авдаг. Зээлийн батлан даалтын санг өргөжүүлэн, зөвхөн ЖДҮ эрхлэгчид бус томоохон АНН-үүдэд баталгаа гаргуулах тухай бид ярьж байна. Энэ хуулиар зөвхөн Засгийн газрын өрийг л зохицуулна.
Монголбанкны хувьд төлбөрийн тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор өөр дээрээ өр тавьж, зээллэг хийх юм.
Сангийн дэд сайд С.Пүрэв: Төрийн өмчит компаниудын өрийн цэвэрлэсэн тоо нь 1.8 их наяд төгрөг. Бидэнд нарийн тооцоо бий. Өрийн удирдлагын тухай хууль батлагдсанаар бид цаашид зээлээ жигд төлөх ажил хийж байна. Ингэснээр үе үе их хэмжээний зээл төлөхгүй.
УИХ-ын гишүүн С.Оюун: Засгийн газар хувийн компаниудад баталгаа олгосон уу. Своп хэлэлцээг мөнгөн дэвсгэртээ харилцан солилцож байна гэж ойлгосоор ирсэн. Гэтэл одоо энэ чинь зээл юм шиг сонсогдож байна.
Өрийн дарамтад орлоо гэж эрх барьдаг хоёр нам бие биеэ байнга муулдаг. Нэг нам нь болохоор өр дэндлээ, үхлээ хатлаа гээд нийгмийг айдаст автуулдаг.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Одоогоор Засгийн газраас 2.8 их наяд төгрөгийн баталгаа олгосон. Хувийн хэвшилд огт баталгаа гаргаагүй. Хэмжээ хязгааргүй баталгаа гаргах нь буруу. Иймд Засгийн газар ДНБ-ий 20 хувьтай тэнцэх хэмжээний л баталагаа олгоно. Одоогоор 8 хувьтай нь тэнцэх хэмжээний баталгаа гаргачихсан байна.
Свопын тухайд тухайн мөнгөн дэвсгэртүүдийн ханшийн зөрүүнээс нь л өр үүсч байна. Бид БНХАУ-д маш бага бараа бүтээгдэхүүн экспортолдог нь ч үүнд нөлөөтэй.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Свопыг Монголбанк биш Засгийн газар төлнө гэж ойлгож байна.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Монголбанкны алдагдлыг төсвөөс төлнө гэсэн хуультай.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Өрийн дарамтад орлоо гэж эрх барьдаг хоёр нам бие биеэ байнга муулдаг. Одоо үүнийг хуульчлах хэрэгтэй. Нэг нам нь болохоор өр дэндлээ, үхлээ хатлаа гээд нийгмийг айдаст автуулдаг. Заавал цагаан сараас өмнө энэ хуулийг батлах хэрэг байна уу. Тусгайлсан сан байгуулах ёстой. Хувийн хэвшилд баталгаа гаргах нь эрсдэлтэй тул хуульд хориглосон ч өмнөх хямралаар зөвшөөрчихсөн. Одоо энэ цоорхойг ашиглах вий.
Ингээд УИХ-ын 63 гишүүнээс 52 нь дэмжсэнээр Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Дашрамд хэлэхэд Өрийн удирдлагын тухай хуульд өрийн зохистой түвшин ДНБ-ий 40 хувис хэтэрвэл Засгийн газар огцорно гэж заажээ.