Турк улс өөрийн хилээ хамгаалах эрхийг бүгд хүндэтгэх ёстой гэж БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдлээ.
Туркийн агаарын хүчин Оросын байлдааны Су-24 сөнөөгч онгоцыг сүйрүүлсэнтэй холбогдуулан өчигдөр /11.24/ Эрдоган улс орны аюулгүй байдлын асуудлаар шуурхай хуралдаан хийсэн юм.
ОХУ-ын сөнөөгч онгоц Туркийн агаарын хил зөрчсөн бөгөөд агаарын хилийг даруй орхин гарах 10 удаагийн анхааруулга авсан ч хариу үйлдэл үзүүлээгүй. Иймээс Туркийн сөнөөгч онгоцнууд дүрэм журмын дагуу үүргээ гүйцэтгэсэн гэж Эрдоган хэлжээ.
Түүнчлэн Эрдоган АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай утсаар ярьж, үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцэв.
"Хоёр орны төрийн тэргүүн Туркийн агаарын зайг зөрчсөн Оросын сөнөөгч онгоцны талаар хэлэлцсэн. Үндэсний бүрэн эрхт байдал, хилээ хамгаалах гэсэн Туркийн эрхийг АНУ болон НАТО дэмжиж буйг Обама хэлсэн.
Түүнчлэн цаашид ийм хэрэгтэй давтагдахгүйн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэйг хоёр орны Ерөнхийлөгч онцлон тэмдэглэлээ" гэж Туркийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.
Эх сурвалж: ВВС