Дэлхийн армийн спортын наадмын боксын хөнгөн жинд (46-49 кг) тулалдсан манай тамирчин М.Чухал-Эрдэнэ хүрэл медаль хүртсэнээр манай баг тамирчид нийт 9 медальтай болж медалийн чансааны аравдугаар байранд бичигдэх боллоо.
М.Чухал-Эрдэнэ шөвгийн 16-д Энэтхэгийн Токчом Нанао Сингийг шүүгчдийн шийдвэрээр 2:1 харьцаатай ялсан авсан бол дараагийн шатанд Замбиа улсын боксчин Честер Шимпунгвег мөн 2:1 харьцаатай ялсан байна.
Ингээд хагас шигшээд Бразилийн боксчин Пауло Сантос Карвальотой тулалдан 3:0 харьцаатай хожигдсоноор хүрэл медаль хүртжээ.