Швед улсад өнөөдрөөс эхлэн Нобелийн шагналтнуудыг тодруулах долоо хоног эхэлж байна хэмээн ВВС мэдээлж байна.
Аравдугаар сарын 5-нд буюу өнөөдөр Стокгольм хотод Физиологи болон анагаах ухааны, харин маргааш физикийн салбарын шагналтнуудыг зарлах аж.
Нобелийн Энх тайвны шагналын эзнийг энэ сарын 9-нд зарлана хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ. Харин Эдийн засгийн салбарын шагналын эздийг 12-нд тодруулах аж.
Нобелийн шагнал нь динамитыг нээсэн эрдэмтэн Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу 1901 оноос олгож эхэлсэн дэлхийн хэмжээний жил тутмын шагнал юм. Монгол улсаас уг шагналыг хүртсэн хүн хараахан байхгүй.
Физик, хими, эдийн засгийн салбарын шагналыг Шведийн шинжлэх ухааны академи, биологи-анагаах ухааны салбарын шагналыг Каролинскагийн институт, энх тайвны салбарын шагналыг Норвегийн парламент, уран зохиолын шагналыг Шведийн академи тус тус шалгаруулдаг.
Шагнал хүртэгсдэд өгөх мөнгөн шагнал нь Альфред Нобелийн үлдээсэн хөрөнгөнд үндэслэж байгуулагдсан Нобелийн сангаас олгодог юм.
Эх сурвалж: ВВС