Шинэ “iPhone” худалдаанд гарахын өмнө Хятадын Шэнжэн хотод л гэхэд 30 хуурамч дэлгүүр нээгджээ. Эдгээр дэлгүүрт тус бүтээгдэхүүнийг албан ёсны үнээс даруй хоёр дахин их үнээр авахыг санал болгож байгаа гэнэ.
Хуурамч дэлгүүрт планшет, смартфон, “Apple” цаг тавьсан тусгай ширээ байгаа төдийгүй ажилчид нь үйлдвэрлэгчийн цэнхэр майктай ажиллаж байгаа аж. Гэтэл тус хотод ердөө нэг дэлгүүр албан ёсны эрхтэй ажилладаг боловч хуурамч дэлгүүрүүд нэг километр урт худалдааны гудамжийг эзэлсэн байна.
“Хятадад “Apple”-ийн фанатууд их бий, ингээд зогсохгүй бусдаас урьтаж “iPhone” эзэмшихийн тулд их хэмжээний мөнгө зарцуулах дуртай тэнэг залуус ч бий” хэмээн ийм дэлгүүрийн нэгэн ажилтан “Ройтерс” агентлагт ярьжээ.
Хятадад нийтдээ 22 албан ёсны “Apple Store” ажилладаг аж. Харин ирэх жил дэлгүүрийн тоог 40 хүрэх зорилготой ажиллаж байгаа юм.
Хуурамч дэлгүүрүүдтэй зэрэгцэн мөн л хуурамч iPhone 6s худалдаанд гарчээ. Энэ утасны үнэ 91 ам.доллар бөгөөд жинхэнээс ялгахын аргагүй гэнэ.
Эх сурвалж: Reuter