Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 онд Исламын Бүгд Найрамдах Иран улсад айлчлах үедээ Иранд 100 орчим жил оршин тогтнож байсан Монголын Ил хаадын улсын түүхийг хамтран судлах тухай санамж бичигт гарын үсэг зурсан.
Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад Хэргийн Яамны Боловсрол, судалгааны төв хамтран “ХИЖРИЙН 7-8, НИЙТИЙН ТООЛЛЫН XIII-XIV ЗУУНЫ АЗИЙН СОЁЛ ИРГЭНШЛИЙН ҮНЭТ ЗҮЙЛС–ГЭРЭГЭ /ПАЙЗ/” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 28-29-нд Улаанбаатар хотноо /Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд/ зохион байгуулах гэж байна.
Хуралд зориулан доктор О.Нямдаваа, зураач С.Чулуунбаатар нарын санаачилсан цуглуулга, бүтээлүүдийн “Монгол Ил Хант улс” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 15.00 цагт Монгол Төрийн Түүхийн музейд болно.