Эсгий гэхээр танд зузаан, хатуу гэсэн ойлголт төрж, бойтог, шаахай санаанд бууж байна уу. Тэгвэл хонины ноосыг өөр төрлийн материалтай эсгийрүүлэн ороолт, даашинз, малгай, цүнх, гутал, хүрэм төдийгүй зангиа хүртэл урлаж болдог аж.
Багын мөрөөдлөө биелүүлж, загвар зохион бүтээгч болохоор шамдан суралцаж буй Б.Батсүх хэмээх бүсгүй эдгээрийг урладаг.
Зургаан жилийн турш эсгий бүтээгдэхүүний технологийг судалж, энэ чиглэлээр ажиллаж буй тэрээр “Бажуна” нэрийн эсгий бүтээгдэхүүнийг гаргадаг.
Эсгийгээр хийсэн ээмэгнээс эхлээд хийж болох бүхий л зүйлсийг туршиж, судалж буй түүний бүтээл, бүтээгдэхүүнийг “Гарааны бизнес” булан онцолж байна.
ЗУРГААН ЖИЛИЙН ТАСРАЛТГҮЙ ХӨДӨЛМӨРИЙН ҮР ДҮНД “БАЖУНА” НЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮН “ТӨРЖЭЭ”
Б.Батсүх санхүүгийн чиглэлээр боловсрол эзэмшиж, мэргэжлээрээ нэгэн компанид нягтлан хийж байгаад багынхаа мөрөөдөлд хөтлөгдөн эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг суралцаж эхэлсэн байна.
Түүний Голланд найз Монголд ирээд буцахдаа худалдан авсан эсгий бүтээгдэхүүн эх оронд нь ихэд үнэлэгдэж, хүмүүсийн сонирхлыг татаж байгааг түүнд дуулгасан нь энэ чиглэлээр бүтээл, бүтээгдэхүүн хийх сонирхлыг нь төрүүлжээ.
Ингээд урлаг судлаач, зураач, загвар зохион бүтээгч Б.Мөнхсоёлд шавь орсноор түүний 20 жилийн турш судалж, боловсруулсан эсгий бүтээгдэхүүний ерөнхий технологи, будалтыг суралцсан аж.
Анхандаа сурсан, мэдсэнээ хэрэгжүүлэн ээмэг, зүүлтнээс эхлээд жижиг зүйлсийг хийж эхэлжээ. Зургаан жилийн өмнөөс Германаас бага сага захиалга авч эхэлсэн байна.
Германаас ирдэг захиалгыг жижиг өрөө түрээслэн хийж, ашиг олохгүй ч өөрийн нэрийн бүтээгдэхүүн, цаашлаад брэндтэй болох хүсэлдээ хөтлөгдөн тасралтгүй хөдөлмөрлөж, өнөөдөр гэр бүлийнхнийхээ өхөөрдөн дууддаг “Бажуна” нэрээр бүтээгдэхүүнээ гаргаад байгаа нь энэ.
Тэрээр бүтээгдэхүүнээ гаргахаас гадна хоёр ч хүнийг ажлын байртай болгож, цалинжуулдаг аж.
АМЬТНЫ ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХӨНГӨН, ДУЛААНААС ГАДНА ХҮНД ИЛҮҮ СУУЖ ӨГДӨГ ДАВУУ ТАЛТАЙ
Түүний хийсэн бүтээгдэхүүнээс онцлон эсгий гутлыг танилцуулж байна. Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилсан энэ өдрүүдэд өвлийг өнтэй сайхан давахад дулаан гутал хамгийн чухал.
Тэгвэл “Бажуна” гутал эсгийг эрээн чамин болгон урласан, урт богино түрийтэй гээд олон төрөл бий. Хүүхдэд зориулсан гадуур өмсөх бойтгон гутлыг ч урлажээ.
Орос эсгий гутлыг бодвол хөнгөнөөс гадна өнгө үзэмж сайтай. Эсгийн дээр өнгө оруулан олон төрлийн хээ гаргадаг бөгөөд нэг бүрчлэн зориулалтын будгаар буддаг тул өнгө алдана гэж айлтгүй гэдгийг тэрээр онцолсон юм.
Гутал битүү эсгий бөгөөд уланд давхар эсгий дэвсдэг учраас чийг татахгүй гэдгийг тэрээр хэллээ. Мөн эсгий гуталны арчилгаа тийм ч хэцүү биш. Тодруулбал, сойтгоор үрээд, чийгтэй алчуураар арчихад л болдог аж.
Үнийн хувьд гутал, цүнх хосоороо 170-250 мянган төгрөгийн үнэтэй. Зураг ихтэй, хамгийн загвар сайтай нь 250 мянган төгрөг. Гутлаараа дагнан цаашдаа загварыг нь сайжруулахаас гадна улны сонголтыг сайжруулан гутлын дизайнеруудтай хамтран ажиллахаар судалж байгаа аж.
Өөр онцлох бүтээгдэхүүн бол эсгийгээр хийсэн хантааз, ороолт, малгай, даашинз, хүрэм зэрэг гадуур хувцас. Эдгээрийг хийхдээ шифон, торго зэрэг нимгэн материалыг эсгийрүүлэн шинэ материал гаргаж авдаг аж. Ороолт, малгай, даашинз нь нимгэн, зөөлөн байдаг бол шифон, торго, саатай гоёлын материалыг эсгийрүүлэн зузаан, зөөлөн материалы бүтээдэг байна.
Өөрөөр хэлбэл, хонины ноосыг өөр төрлийн нимгэн материал дээр нь тавьж эсгийрүүлж, зузаан материал гаргаж авдаг. Энэ нь байгалийн гаралтай хэр нь өнгө үзэмж сайтай, дулаахан болдог байна.
Энэ аргаараа Батаарын музейн тайлбарлагчдад зориулан хүйтэнд өмсөхөд дулаан, үлэг гүрвэлийн өнгө, товруу бүхий хантаазыг урлаж өгсөн байна.
Сонирхуулахад, ороолт хэмжээнээсээ шалтгаалаад 20-60 мянга байдаг бол малгай 30-50 мянган төгрөгийн үнэтэй.
ТЭД ЭСГИЙГ ӨДӨР ТУТМЫН ХЭРЭГЛЭЭ БОЛГОХЫН ТУЛД АЖИЛЛАЖ БАЙНА
Б.Батсүх багын мөрөөдөлдөө хөтлөгдөн өнөөдрийг хүртэл ажилласаар. Энэ дагуу мэргэжлийн сургуульд суралцаж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд бүтээлүүдээрээ хоёр ч удаа “Гоёл” наадамд оролцож, шилдэг залуу дизайнерийн шагнал хүртжээ.
Эсгий бүтээгдэхүүн гэхээр л хүйтний улиралд хэрэглэх биш өдөр тутмын хэрэглээнд нийцүүлэх нь түүний бас нэг зорилго.
Энэ талаар тэрээр “Загвар зохион бүтээгч хүмүүст ганц удаа үзүүлээд болчихдог хувцас хийхээс илүү бүтээлээ өдөр тутмын хэрэглээний түвшинд авчрах гэж ажилладаг. Тиймээс эсгийг өдөр тутмын хэрэглээ болгохоор ажиллаж байна.
Эсгий бүтээгдэхүүн давуу тал ихтэй. Хамгийн гол нь байгалийн гаралтай гэдгээрээ онцлог, өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой. Дээр нь дулаан, хөнгөн гээд амьтны гаралтай бүтээгдэхүүн цаанаа л өөр, хүнд илүү сууж өгдөг. Энэ давуу талыг нь ашиглаж, дээр нь манай улс хэчнээн хоньтой билээ гээд өөрсдөдөө байгаа баялаг түүхий эдийг ашиглаж, бүтээгдэхүүн бий болгох, гадагш зах зээл рүү гаргах, олон хүнийг ажлын байртай болгох гээд боломж байна. Одоо дөнгөж эхэлж байна. Цаашид бидэнд олон боломж бий” гэсэн юм.
Цаашид тэрээр эсгий эдлэлийн технологи, тэр дундаа массаар үйлдвэрлэх технологийг судалж, үйлдвэрээ томруулж, дотооддоо боломжийн үнээр худалдаалж хүмүүст таниулаад, өдөр тутмын хэрэглээ болгосны дараа экспортод гаргах зорилготой.
Дээр нь загварууд дээрээ ажиллаж, эсгий бүтээгдэхүүнээс бүтсэн загварын шоу хийх бодолтой байгаагаа хуваалцсан юм.