Зурагчин Г.Батсүхийг би “амьтдын араншинг буулгагч” гэж тодорхойлмоор санагдсан. Тэрбээр бидний мэддэг ч тэр бүр анзаардаггүй амьтдын ертөнцөд 10 гаруй жил “амьдрахдаа” тэдний амьдрал, араншин, дуу хоолойг гэрэл зургийн хальснаа буулгаж цөөнгүй ном товхимол гаргажээ. Амьтны “араншинг буулгагч”-ийн ертөнцөөр аялахад Та бэлэн үү?
“Байгалийн сайхан бүхэн Монголд буй...”
Дэлхийн хэмжээний ховор, ан амьтан, шувуу, хорхой шавьж гээд л хүн бүр өдөр тутам харж ажигладаггүй, хажуугаар нь өнгөрдөг байгалийн сайхан бүхэн Монголд бий. Тэр бүхнийг залуу үе болоод жуулчдад таниулах зорилго минь одоо хүртэл байдаг. Тэр утгаараа ажлаар гадаадад явж байхдаа тухайн орны байгаль, амьтдын ертөнцийг сонирхдог.
“Эмэгтэйчүүд ан амьтны гэрэл зургийг биднээс илүү мэдрэмжтэй авна...”
Урлагийн бүх төрөлд мэдрэмж, тэвчээр, хараа хэрэгтэй. Энэ утгаараа эмэгтэй хүн илүү мэдрэмжтэй гэж боддог. Хэрэв тэд ан амьтны гэрэл зураг сонирхож эхэлбэл биднээс илүү сайн уран бүтээл хийх байх.
“АМЬТАД ЗУРАГ АВАХЫГ ТАНЬ ХҮЛЭЭХГҮЙ...”
Гэрэл зургийн хувьд агшин хамгийн чухал. Хөрөг авахад хүнийхээс арслангийн хөрөг юугаараа ялгаатай вэ гэхээр хүн бол өөр рүү чинь анхаарлаа хандуулан сууж чаддаг бол арслан эсрэгээрээ. Давхиж яваа арслангийн зураг авах нэг өөр. Харин түүний хэл амаа гаргах, өөрийгөө маажих, хажуу дахь эмэгчин арслантайгаа харилцахыг нь хүлээж тэвчих, хоромхон зуурт болж өнгөрөх торгон агшинг олж харж, алдалгүй хальсанд буулгана гэдэг амьтдын гэрэл зурагчдын чадвар.
“Амьтны хөргийг амжилттай буулгасан үедээ хэдэн өдөр ядарснаа умартдаг...”
Гэрэл зураг бол миний хобби. Хэсэг зээр, бор гөрөөсний зураг авахын тулд бүтэн өдөржин, нэг шувууны зураг авах гэж үүрээс орой болтол сахиж суухдаа би жаргалтай байдаг. Нэг амьтны хөргийг амжилттай буулгасан үедээ хэдэн өдөр ядарснаа умартдаг. Өнгөрсөн жил гэхэд хандгайн зураг авахаар Хэнтийн уул руу морьтой явсан. Гурав, дөрвөн өдөр хөөцөлдсөний эцэст барааг нь харсан боловч ойртож чадаагүй. Гэсэн ч замдаа маш олон шувуу, амьтны зураг авсан болохоор огтхон ч харамсаагүй.
“Аавын бэлэглэсэн аппаратаар угалзны зураг авсан нь миний анхны бүтээл...”
Би Ховдын алтай нуруунд өвөө эмээгийндээ бага насаа өнгөрөөсөн хүн. Манай нутагт угалз, янгир их. Дунд сургуульд байхад аав минь хальсны аппарат авчран өгч анх удаагаа угалзны зураг авч билээ. Тэр үеийн амьтад одооных шиг үргэмтгий биш, морьтой ойртож болдог байлаа. Ер нь тухайн үеэс л гэрэл зургийн амтанд орсон юм байна. Амьдралын шаардлагаар сургууль, амьдрал гээд хэсэг хугацаанд гэрэл зургаас холдсон ч эргэн надад ирсэн гайхалтай мэдрэмж бол энэ.'
“АЛЯСКАГИЙН ТОМ БААВГАЙН УСНААС ЗАГАС БАРЬЖ ИДДЭГ ТЭР АГШНЫГ БУУЛГАЧИХВАЛ Ч...”
Миний хувьд Монголоос шилүүс, хандгай, бор баавгай, Аляскагийн гризли баавгайн зургийг авахаар төлөвлөж байна. Аляскагийн том баавгай зун болохоор уснаас загас барьж иддэг юм. Тэр агшныг буулгачихвал ч...
“Би анчинтай төстэй ч амьтан руу сум тавихгүй...”
Би өөрийгөө амьтан судлаачийн зиндаанд хүрсэн гэвэл арай дөвийлгөсөн юм болно. Гэхдээ амьтны араншинг гадарлах талаасаа илүү мэдрэмжтэй ч байж мэднэ. Би зураг авахдаа амьтны ааш аяг, байдлыг ихэд сонждог. Түүнээс биш зогсож байгаа амьтны зургийг авах тийм ч сонирхолтой биш. Хэн ч буулгаж чадна шүү дээ. Ер нь тухайн амьтны зургийг дарж байх үедээ хаашаа хөдлөхийг нь ажиглаж хүлээх хэрэгтэй. Тэд тэр болгон хүний бодсоноор хөдөлгөөн хийхгүй. Заримдаа наашаа хараасай гэж хүлээгээд ч нэмэргүй байх жишээтэй. Дурангаар шагайх хүлээлт дунд л амьтны араншин, биеэ авч яваа байдал, амьдрах орчныг гадарлаж эхэлдэг. Адилтгавал анчинтай төстэй юм уу даа. Ялгаатай нь амьтан руу сум тавихгүй, харин араншинг нь буулгана.
“Увсад өвлийн хүйтэнд гурван өдөр сахисны эцэст ирвэсийн зураг авчихсан...”
Надад ирвэсийн зураг бий. Энэ зургийг авахын тулд Увсад өвлийн хүйтэнд гурван өдөр сахин сууж билээ. Эрдэмтдийг дагаж яваад амьтанд муужруулдаг тариа хийж унтаад босох үед нь отож зураг авдаг зурагчид бий. Мөн сүүлийн үед мэдээлэл дамжуулдаг хүзүүвч амьтанд зүүлгэдэг болсон. Тэр мэдээллээр дамжуулан зураг авах боломжтой. Миний зарчим бол дээрх аргуудаар болон амьтны хүрээлэнгийн амьтдын зураг авахгүй гэж боддог. Харин байгаль дээр амьдарч байгаагаар нь хальсан дээр буулгах зорилготой.
Би энэ үед чонын зураг авахаар явж байсан бөгөөд ирвэс тааралдана ч гэж төсөөлөөгүй юм. Өмнө нь Увсын байгаль хамгаалагч руу чонын гүйдэл ихэсвэл хэлээрэй гэж захиж байсан юм. Гэтэл 2014 оны хоёрдугаар сарын сүүлчээр залгаад “Түрэгний голд сүрэг чоно айлын мал барих боллоо. Та ирээч” гэв. Тэгээд Увс руу очиж тэндэхийн байгаль хамгаалагчийнд буудаллав.
Гэтэл ойролцоох ууланд тэдний ямааг чоно идсэн байлаа. Байгаль хамгаалагч та ямааны сэгийг сахивал чонын барааг харж магад гэлээ. Тэгээд л харанхуй шөнөө ганц хүний майхнаа бариад сахичихсан. Хоёр өдөр боллоо. Чоно байдаггүй. Ямааны сэг миний байрлаж байгаа газраас 150 метрт харагдана. Чоно бол их ажигч, нэг сэжиг авбал ирэхгүй. Тийм болохоор майхнаасаа гарахгүй гүрийгээд л байлаа.
Гурав дахь өдөр нь нар жаргаад үнэгэн харанхуй боллоо. Бараа сураггүй болохоор нь болихоор шийдэж юм хумаа зэхэж байтал нүдний үзүүрт юм хөдлөх шиг болов. Нэг амьтан нэлээн цаанаас наашаа чиглээд явж байх юм. Сайтар харвал ирвэс... Тэгээд л бөөн хөөр болж гурван хоног сахисны эцэст ирвэсийн зураг авчихсан. Энэ бол маш том аз. Дараа нь нутгийн хүний яриагаар уг ямааг чоно бус ирвэс идсэн бөгөөд үлдэгдэл сэгээ идэхээр ирж байхтай нь би таарчээ. Миний жижиг майхан хадны ёроолд зассан байсныг ирвэс хоёр өдөр хараад тэндээс ямар ч сэжигтэй хөдөлгөөн гарахгүй байсан учраас гурав дахь хоног дээрээ ирсэн нь тэр юм билээ.
“АМЬТДЫН ЕРТӨНЦ МАШ НАРИЙН МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭТЭЙ. ШУВУУД МЭДЭЭЛЭГЧИД БАЙДАГ...”
Дурлалаас болж хоорондоо тэмцэлдэж байгаа, нэгэндээ дурласан эмэгчин, эрэгчин муудалцаж байгаа, эмэгчнээ булаацалдаж бусадтай тэмцэлдэж байгаа, нутаг дэвсгэр, үр хүүхдээ хамгаалж байгаа гээд л хүний хэлээр ярьдаггүй л болохоос амьтад хүнээс илүү ухаантай. Жишээ нь шувууд бол маш нарийн сүлжээ мэдээлэлтэй. Жижиг шувуудаас махчин шувуу хүртэл дандаа мэдээлэгчид байдаг. Тэр нь ганц шувуу биш амьтдын мэдээллийн сүлжээ юм. Жишээ нь би санамсаргүй нэг жижигхэн шувууг үргээчихвэл тэр цааш нь “Наана чинь сонин амьтан явж байна шүү” гэсэн мэдээллийг том шувууддаа тараана. Тэгэхээр би зураг авахаар онилсон янгирын сүрэгт очихын тулд замд ямар амьтад тааралдаж буйг сайтар ажиглахгүй бол зураг авах талаар болно. Хөдөө явахаараа ажиглаарай. Том махчин шувуу сэг идэж байвал эргэн тойронд нь төрөл бүрийн шувууд хүрээ хүрээгээрээ сууж харагдана. Бүргэд сэг идэж байвал ойролцоо нь харцага, шонхор, хэрээ, болжмор гээд жагсаад суусан байдаг. Хамгийн гол нь амьтдын араншинг мэдэх нь чухал. Хэрэв тухайн шувуу цочир дуугараад ниссэн бол аль хэдийнэ чи үргээсэн гэсэн үг.
“Хорхойссоноосоо болоод зааны сүрэг дунд орсноо мэдэхгүй явж байсан...”
Амьтдын араншинг ойлгохын тулд таван жилийг зарсан байх. Одоо ч гэсэн миний тайлж мэдэхгүй араншин зөндөө байгаа. Түүнээс гадна зураг авч байхдаа би заримдаа мэдрэлээ алдах нь холгүй болчихдог юм. Энэ нь зарим тохиолдолд маш аймшигтай. Нэг удаа Африкт зураг авч байхдаа улайраад зааны сүрэг дунд орчихсоноо мэдэхгүй л явж байсан. Харин тэндээс холдсоныхоо дараа маш аймшигтай мэдрэмж төрж билээ. Заан миний зогсож байгаа модны дэргэд хоёр алхаад л ирчихнэ шүү дээ. Хамраараа нэг шарвахад л би модонд савагдаад дуусна...
“Анзаараад байхад шувуудын эр нь гоё өнгөтэй, эм нь өнгө муутай байдаг...”
Бурхан багш эрэгчин амьтныг их сайхнаар бүтээсэн байдаг. Арслангийн эр нь маш сүрлэг байдаг шүү дээ. Анзаараад байхад шувуудын эр нь гоё өнгөтэй, эм нь өнгө муутай байдаг. Эр шувуу гоё өнгөөрөө эмийгээ татдаг. Бурхан багш шувууны өнгийг их чамин бүтээсэн.
“Бэлчиж байгаа, сүргээрээ явж байгаа чононы зураг авах тийм ч сонирхолтой биш. Харин...”
Надад бэлчиж байгаа, сүргээрээ явж байгаа чононы цөөнгүй зургууд бий. Ямар ч чадвар шаарддаггүй, чиглүүлээд дарах учраас тун ч сонирхолгүй байдаг. Харин хөрөг зураг авах хүсэл их бий. Чоно од хиймортой ховор амьтан болохоор түүхэн уламжлалаараа үүнийг харах юм бол хийморь сэргэнэ гэсэн ойлголт байна. Миний хувьд ч гэсэн чоно олж харахаараа баярладаг.
“УСНЫ ҮХРИЙН ЭВШЭЭЖ БАЙГАА ЗУРГАА ХАМГИЙН САЙН НЬ ГЭЖ БОДДОГ. ЭНЭ БОЛ МАШ ХОВОР АГШИН...”
Усны үхэр эвшээж байгаа энэ зургаа хамгийн сайн нь гэж боддог. Энэ амьтан чинь байнга эвшээж, амаа ангайгаад суухгүй. Гадаадын алдартай гэрэл зурагчдын авах гэж хүлээдэг маш ховор агшин бол энэ. Орчны хувьд ойртохын аргагүй маш муухай үнэртэй бөгөөд уг зургийг 400-500 метрийн холоос авсан.
“Уул уурхай хөгжиж, байгаль орчныг түйвээн, амьтад нутгаасаа дайжихад хүргэж нь харамсалтай...”
Миний явж байсан газруудаас Канад, Кени, Танзани хамгийн сонирхолтой ч Монгол зүйрлэшгүй юм. Уул уурхай, техник хөгжиж, байгаль орчныг түйвээн, амьтад нутгаасаа дайжихад хүргэж нь харамсалтай санагддаг. Ховордож буй ирвэс, аргал, угалз гэх мэт амьтад амгалан тайван газар хайж хил даван дайжиж байна. Орос, Монголын хил дагуу Хэнтийн нуруунд байгаа бор баавгай, Хандгайн зургийг авах гэхээр элбэг тааралдахаа байсан. Энэ нь хилийн хоёр талаас агнах нь элбэг болсонтой холбоотой.
“БУРХАН БАГШ БИДЭНД УХААН, ХЭЛ ЗАЯАСАН БАЙХАД БИД ЯАГААД ЭДГЭЭР ГӨРӨӨС ШИГ АМАР ТАЙВАН АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ БАЙНА ВЭ...”
Африкийн хамгийн царайлаг Импала гөрөөснүүдийн энэ зургийг ажиглавал тэд маш эвсэг гэр бүл болох нь харагдана. Тэд бүгд өөр төрх байдалтай, ондоо мэдрэмжтэй зогсож байгаа. Гэтэл орчин үед хүмүүс бие биедээ маш муухай араншин гаргадаг болжээ. Стресс бухимдлаасаа болж нэг нэгнээ хэлэх хэлэхгүй үгээр хэлж байна. Мөн гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл их гарах болж... Хүнийг бурхан багш ийм ухаантай, сайхан хэл яриатай заяагаад өгчихсөн байхад бид яагаад энэ гөрөөс шиг амгалан тайван амьдарч чадахгүй байна вэ гэсэн бодол зураг авч байхад төрж байсан. Ажиглах юм бол тэд тус тусынхаа ажлыг маш сайн хийж байгаа. Цааш харж байгаа гөрөөс л гэхэд махчин амьтнаас гэр бүлээ хамгаалж харуулдан зогсох жишээтэй.
“Өөр хаанаас ч олж чадахгүй мэдрэмжийг амьтны ертөнц өгдөг...”
Амьтдын ховор нандин араншин, авууштай чанарууд хүний нийгэмд байгаасай гэсэн санааг гаргахын тулд хайр мэдрүүлсэн, өхөөрдөм зургуудыг дэлгэн тавихыг хүсдэг. Надад янзаганы хөөрхөн зургууд бий. Янзаганы эхтэйгээ харьцаж буй тэр харилцаа их өхөөрдөм. Өөр хаанаас ч мэдрэшгүй тэр мэдрэмжийг авдаг учраас би гэрэл зурагт улам дурлаж байна.