Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Гарааны компани болох “Мон НР” Монголд 15-20 ам доллароор худалдаалдаг хеликобактерийн оношлуурыг үйлдвэрлэн, 5000 төгрөгөөр худалдаалж байна.
Уг оношлуур нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн буюу гаднын оношлууртай адилхан үр дүнтэй аж.
Бүтээгдэхүүнийг гарган авахын тулд арав гаруй жилийн туршид эрдэмтэн судлаачид судалгаа шинжилгээ хийсэн байна.
Мөн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хянах зорилгоор хөндлөнгийн хяналтыг гаднын улсад хийж, клиникийн туршилт хийхэд гаднын сайн оношлууртай ижил түвшинд гарчээ.
Хеликобактер пилори нянгийн идэвхтэй халдварыг илрүүлэх уреазийн түргэвчилсэн оношлуурын тухай “Мон НР” гарааны компанийн гүйцэтгэх захирал Х.Оюунцэцэг хэлэхдээ,
-Манай улсад ходоодны хорт хавдрын өвчлөл их байна. Энэ өвчний нэг шалтгаан нь хеликобактерийн эмчилгээ, оношлогооны асуудал байдаг.
Шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоонд суурилсан эмчилгээ хийхэд зөв оношлогоо шаардлагатай байсаар ирсэн. Манай эрдэмтэн судлаачдын олон жилийн туршид хийсэн судалгаа, шинжилгээний үр дүнд анхны бүтээгдэхүүнээ гаргаж аваад байна.
Оношлууруудыг 15-20 ам.долларын үнэтэйгээр цөөн тооны эмнэлэг судалгааны зорилгоор оруулж ирдэг байсан. Харин манай бүтээгдэхүүн чанартай, харьцангуй хямд үнэтэй. Нэг хүн тун нь 5000 төгрөг.
Томоохон эмнэлгүүдтэй борлуулалтын гэрээ хийж ажиллаж эхлээд байна. Ходоод дурандуулах үедээ хеликобактераа шинжлүүлэх боломжтой болж байгаа юм. Ингэснээр эмч нотолгоонд суурилсан баттай мэдээлэлтэй болох, өвчтөн ч нэг удаагийн үзлэгээр хоёр шинжилгээ өгөх боломжтой гэлээ.
“Мон НР” нь тус сургуулийн зургаа дахь гарааны компани бөгөөд цаашид эрдэм шинжилгээний ажлуудаа бүтээл болгон гаргах тал дээр ажиллана гэж АШУҮИС-ын захирал Г.Батбаатар нээлтийн үеэр онцолсон.
Тэрээр “Манай их сургуулийн эрдэмтэн багш нарынхаа олон сайхан бүтээл санааг хэрэгжүүлэх бүтэцгүй байсан. Тэднийхээ мэдлэгийг бүтээгдэхүүн болгож зах зээлд гаргах хууль эрх зүйн орчин бүрдсэн байна. Бид өнөөдрийг хүртэл хэрэглэгч байж бусад улсын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авдаг байсан. Харин бид өнөөдөр мэдлэгээ бүтээгдэхүүн болгож чадлаа.
Эрүүл мэндийн салбар хүчирхэг байхад манай гарааны компаниуд дэм болно. Ямар ч байсан эхлэлийг нь тавилаа. Цаашид улам сайн болгохын төлөө ажиллана. Сургууль зөвхөн оюутныхаа төлбөрийг хараад суудаг байсан цаг ард үлдэж, сургалтын төлбөрөөс үл хамаарах судалгааны их сургууль болох эхлэл нь болж байна. Эрдэмтэн багш нарынхаа оюуны бүтээлийг баялаг болгох нь чухал байна” гэв.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Инновацийн төслийн хүрээнд 80 гаруй сая төгрөгөөр тус компанийн эхлэлийн хөрөнгийг шийдсэн байна