Чехийн Хрудим хот дахь /Пардубицэ/ мужийн музейд “Монгол тахь тал нутагтаа буцсан нь“ хэмээх үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 15-ны өдөр болов. Мужийн музейгээс Прага дахь амьтны хүрээлэн, Монголын анд нөхдийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байгаа энэхүү үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд элчин сайд О.Энхтөр, Пардубицэ мужийн зөвлөлийн гишүүн В.Кроутил, Хрудим хотын дэд дарга П.Кобетич, музейн захирал М.Бүрдихова, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн тэргүүн И.Шима зэрэг албаны хүмүүс оролцон, товч үг хэлж, Монгол тахийн удмын дэлхийн номыг хөтлөгч Э.Күүс монгол тахь, түүнийг уугуул нутагт нь эгүүлэн нутагшуулж байгаа тухай танилцуулав.
Чех даяар музейнүүд шөнө дөл болтол нээлттэй ажиллаж, үзэгчдээр дүүрэн байдаг “Музейн шөнө“ хэмээх арга хэмжээтэй давхцуулан зохион байгуулсан нээлтийн ажиллагааны үеэр музейн өмнөх талбайд монгол гэр барьж, монгол иргэд “Халуун элгэн нутаг” дуугаар ая өргөлөө. Үзэсгэлэн аялал жуулчлалын улирлын ид үеэр буюу энэ оны наймдугаар сарын 30-н хүртэл ажиллах юм. Үзэсгэлэнгийн явцад хүүхэд багачуудын дунд “Сүүлчийн зэрлэг адуу“ сэдэвт асуулт, хариултын сугалаат уралдаан зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсыг газрын зураг дээр тэмдэглэх, тахийг буцаан нутагшуулахад оролцож буй Тахийн тал, Асканья Нова, Вилларет, Долни Добржэёв, Имсар зэрэг төвүүд аль улсад байдаг, монгол тахь эх нутагтаа хүйтнээс хэрхэн хамгаалдаг вэ зэрэг хүүхдийн мэдлэг оюунд тустай 12 асуултыг багтаажээ.
Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн хамба лам Д.Чойжамц Чех улсад айлчиллаа
Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц энэ тавдугаар сарын 8-15-нд Чех Улсад морилон саатахдаа энд аж төрж буй Монгол иргэдтэй Хавличкув Брод, Черношицэ хотуудад тус тус уулзалт хийж, бурхан шашны номлол айлдахын зэрэгцээ аж амьдралын сургааль, зөвлөлгөө өгөв. Прагийн хаяа хот Черношицэд болсон уулзалтад элчин сайд О.Энхтөр оролцохдоо, хамбатан Чехэд байх цөөн хоногийн хугацаандаа алжаал чилээгээ умартан олон тооны монгол хүмүүстэй биечлэн уулзаж, аж байдалтай нь танилцан, жаргал, зовлонг хуваалцаж, эх нутгаасаа алсад аж амьдралын сайн сайхныг эрэлхийлэн хөдөлмөр эрхэлж, эдийн засгийн хямралын хүнд бэрхийг ч амсаж буй манай иргэдэд зөвлөгөө, сургамжаа хайрлан, сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв. Черношицэ хотын дарга хамбыг хүлээн авч уулзан, хотынхоо дурсгалын хүндэт медалийг гардуулсан байна.
Мөн хамба ламтан Өмнөд Чехийн Тржебонь хотод байгуулагдаад удаагүй байгаа Азийн соёлын төвд зочилж, чехийн сүсэгтэн нартай уулзжээ.