Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн хүчит бөхийн дөрвийн даваа тун сонирхолтой болж өндөрлөлөө.
Аймгийн цолтой 18 бөх улсын начин цолны болзол хангаж, наадамчин олныг суудлаас нь өндөлзүүллээ.
Хамгийн сүүлд 2001 оны тэгш ойн баяраар 17 аймгийн цолтон улсын начин цолны болзол хангаж байсан. Үүнээс хойш 15 жилийн хугацаанд ийм олон начин цолтон төрсөн наадам гараагүй юм.
Олон жил начны тааварт нэрлэгдсэн Увс аймгийн Тэс сумын харьяат цэргийн арслан Бадрахын Ганзориг Монгол Улсын арслан Б.Ганбатаар тав давж улсын цолтны эгнээнд багтлаа.
Мөн Баян-Өлгий аймгаас 35 жилийн дараа улсын цолтон төрж, нутгийн олноо баярлуулж байна.
Ингээд хүчит бөхийн барилдааны тавын давааны фото агшинг хүргэж байна.