Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний долоон сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцууллаа.
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч иргэд долдугаар сарын эцэст 41.8 мянга болжээ.
Үүний 22.4 мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажил хайгчдын 30.5 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 1.7 хувиар, өмнөх сарынхаас буюу 6.7 хувиар буурсан байна.
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад эхний долоон сард ажилгүй 69 мянган иргэн шинээр бүртгүүлжээ. Бүртгэлтэй байсан 14 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 57 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Өмнөх оны мөн үеийнхээс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 3.5 хувиар, ажилд зуучлагдан орсон иргэд 11 хувиар өсчээ.
Харин ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд өмнөх оны мөн үеийнхээс 4.5 хувиар буурчээ.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 60.9 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа бөгөөд энэ үзүүлэлт Өмнөговь, Дорнод, Дундговь, Ховд, Сүхбаатар, Увс, Булган, Сэлэнгэ, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Баян-Өлгий, Төв аймагт улсын дунджаас 1.1-16.3 пунктээр илүү байна.