Өнөөдөр 13:50 цагийн орчимд Корпорейт Конвейншн төвийн гуравдугаар давхарт гал гарчээ. Гал унтраах албаныхан 30 минутын өмнө дуудлага аваад ирсэн байна.
Гуравдугаар давхарт гарч эхэлсэн гал дээш авалцаж долдугаар давхар хүрчээ. Одоогийн байдлаар Гал унтраах албаныхан галыг унтраахаар ажиллаж байгаа бөгөөд галын шалтгаан тодорхойгүй байна.
Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Д.Эрдэнэбаатар "Хан-Уул дүүргийн 15-р хороонд орших Корпорейт зочид буудлын өргөтгөлийн долоон давхрын барилгад гал гарч байна гэх дуудлага 13:52 минутад Нийслэлийн удирдлагын шуурхай албанд ирсэн.
Анхны дуудлагаар ирсэн гал унтраах анги 14:15 цагт ирсэн бөгөөд гуравдугаар давхраас дээш цахилгааны шугамын утсыг дагасан, утаа ихтэй гал байсан. Гал унтраах ангийнхан шуурхай ажилласны үр дүнд гэмтэж, бэртсэн хүн байхгүй. Галыг гадагш тархуулалгүй унтрааж чадлаа. Гал унтраах албаныханыг ирэх үед хоёр хүн угаартсан байдалтайгаар байсан бөгөөд эмнэлэгт хүргэсэн.
Тэдний биеийн байдал нь одоогоор тодорхойгүй байна. Гал унтраах ажиллагаа үргэлжилж байна" гэв.