Социализмын үеэс 2000-аад оны эхэн үе хүртэл “Моод Монголоор дуусдаг” гэх хэлц түгээмэл байсныг бид мэднэ. Гэхдээ юмс өөрчлөгдөн сайжрахтай зэрэгцэн моод, загварын капиталуудад юу трэнд болж, ямар загвар зохион бүтээгчид алдаршиж байна, хэн гэдэг модель ямар стилиэр хувцаслаж байна гэх зэрэг мэдээллийг олж авах боломж, чадамж бидний хувьд ч нэмэгдсээр ирсэн нь үнэн.
Энэ бүхэн бидний хувцаслах хэв маяг, харах өнцгийг өөрчилж, “Моод Монголоор дуусдаг” гэх хэлц ч түүх болон үлдэж, хотын гудамжаар хараа булаам загварлаг, донжтой хувцасласан залуус алхах нь энгийн үзэгдэл болжээ. Өнгөрсөн 5-6 жилд бидний загварын мэдрэмж илт сайжирсан ч суралцах зүйл их хэвээр. Тиймээс хамгийн загварлаг найман улсын талаар уншигч танд хүргэсү.
8.АНУ
Дэлхийн өнөөгийн загварт газарзүй, нийгэм, эдийн засгийн хувьд Америк томоохон үүрэг гүйцэтгэсэн. Деним жийнс, шоотой цамц, ковбой малгай гэх мэт барууны загвараас эхлээд хип хоп, их сургуулийн загварууд нь Америкийг илэрхийлэх бөгөөд Колумбаас Камбож хүртэлх улс орнуудын орчин үеийн соёлд нэвтэрч, уусч чадсан юм. Төгс зүйл гэж мэдээж байдаггүй.
Италичууд аль зүгт загварынхаа жолоог зална, дэлхий даяар тэр л чигт жолоогоо эргүүлдэг
Америкийн загварын түүхэнд хэд хэдэн хар бараан үе бий. Жишээ нь, крокс, арьсан үдээс гэх мэт нь хэсэгтээ л загварт дурлагсдын “хар дарсан зүүд” болоод байсан ч Америкийн сонгодог төрхөд тулгуурлах тэдгээр загварыг эсэргүүцэн толгой сэгсрэх хүн бараг үгүй л болов уу. Америкийн Ralph Lauren, Tommy Hilfiger, Calvin Klein зэрэг нь дэлхий даяар хамгийн олон хувь хуулбарлагдсан брэнд.
Эдгээр брэнд хаа сайгүй л байдаг шүү дээ гэж та бодож байна уу? Тэгвэл дараагийн үгүүлбэрт анхаарлаа хандуул! Орчин үеийн загварын мастер хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Марк Жейкобсоос гадна Proenza Schouler, Zac Posen, Tuleh, Peter Som, Derek Lam зэрэг америк загвар зохион бүтээгчид өнөөдөр Европын загварын томчуудыг эдийн засгийн хямралд оруулж байна!
7.БРАЗИЛ
Бие бялдрын хувьд хамгийн үзэсгэлэнтэйд тооцогдох бразилчууд хувцасгүйгээр ч үнэхээр гайхалтай харагддаг ард түмэн. Бараг юу ч өмсөх шаардлагагүй дулаан уур амьсгалтай Рио Де Жанейрогийн далайн эрэг дээр усны хувцас, нимгэн цамц, өмдний хослол ноёрхох ч Өмнөд Америкийн хамгийн том энэ улсад загварын гоо зүйн мэдрэмж эрс нэмэгдэж байна.
Үүний гол шалтгаан нь Сан Паулугийн загварын долоо хоногийг олон улс даяар шууд сурвалжилдагтай холбоотой. Улам бүр загварлаг болсоор байгаа Рио Де Жанейро нь Бразил улсыг бэлэн хувцасны загварын шоугаараа тэргүүлэгч орнуудын нэг болгоод байгаа юм. Түүнчлэн Pedro Louren, Osklen, Alexandre Herchcovitch зэрэг бразил загвар зохион бүтээгчид өөрсдийн тансаг бүтээлүүдээр олон улсын тавцанд нэрээ үлдээгээд амжжээ.
6.АВСТРАЛИ
Нэг удаа Spinal Tap хамтлагийн гитарчин Наижел Туфнел хамтлагийнхаа нэгэн гишүүний найз бүсгүйг “Австраличуудын хар дарсан зүүд мэт хувцасладаг” хэмээн тодорхойлсон. Аз болоход австраличуудын загварын мэдрэмж тэр үеийн “гамшигт байдал”-аасаа маш богино хугацаанд салж чадсан юм.
Гол төлөв өдөр тутмын, энгийн хэрнээ хувь хүний сонирхол, үзэл баримтлалыг шингээсэн байдаг австрали хэв маягийг өдгөө хаа сайгүй даган дуурайх болжээ. Австралийн хувцас загварт төгс бус байдал давамгайлах ч Minkpink, Camilla and Marc зэрэг брэнд деталь хэсгүүдэд онцгойлон анхаардаг. Өдөр тутмын, чанартай эсгүүр нь тэдний гоо зүйн гол баримтлал юм. Мөн Josh Good, Scanlan & Theodore зэрэг загвар зохион бүтээгчдийг зайлшгүй дурдах шаардлагатай билээ.
5.ИХ БРИТАНИ
Ойролцоогоор ХХ зууны эхэн үе буюу Эдвардын эриний загвараас 1950-иад оны Тед хүртэл ухаалаг, өдөр тутмын төрх Британид ноёрхож байв. Жишээ нь, The Who, Arctic Monkeys хамтлагийнхны хувьд уг хэв маяг алдартай байсан юм.
Гэхдээ Британийн хувцаслах хэв маяг маш өргөн хүрээг хамардаг. Францыг эмэгтэйлэг, Шведийг минималист гэх мэтээр загварын ертөнцөд нөлөө бүхий улс орнуудын хувцаслах ерөнхий хэв маягийг ганцхан үгээр тодорхойлж болдог байхад Британийг яг тийм гээд хэлчих цор ганц тэмдэг нэр олддоггүй.
Тухайлбал, Gieves & Hawkes-ийн бүтээсэн Жэймс Бондын хэзээ ч хуучиршгүй классик дүр төрхөөс эхлээд Британийн сонгодог брэндүүд болох Burberry, Mulberry, Fred Perry and Lyle & Scott хүртэл, мөн Лондон хот дахь Central Saint Martins загварын сургуулийн шинийг санаачлагч оюутнуудын бүтээл гээд бүгд өөр өөрийн өнгө төрхтэй байдаг.
4.ЯПОН
Маш цөөхөн улс үндэстэн маш өвөрмөц хэлбэрээр хувцаслаж, түүнээсээ маш их аз жаргалыг мэдэрдгийн нэг нь япончууд юм. Биед эвтэйхэн хувцаслалт япончуудын өнгөрсөн бүхий л хугацаанд түгээмэл байсан ч Токио гэх мэт том хотын залуусын хувцаслах хэв маяг кимоногоор гоёсон бүсгүй, хослол өмссөн ажил хэрэгч залуусынхаас эрс өөр.
Хувцаслах дүрэм гэж байдаг бол Токиогийн залуус үүнийг зөрчихдөө хамгийн шилдэг нь. Хайрцгаас гадуур ийнхүү сэтгэхдээ тэд орчин үеийн трэндийг үндэсний хувцастайгаа хослуулан этгээд содон шийдлээр өдөр тутамдаа хувцаслана. Ялангуяа Харажуку дүүргийн өвөрмөц хувцаслах хэв маяг дэлхий нийтийг шуугиулж байна.
Хувцаслах дүрэм гэж байдаг бол Токиогийн залуус үүнийг зөрчихдөө хамгийн шилдэг нь
Lolita буюу Виктория эринийг орчин үе рүү татан авчирсан хэв маяг, мөн тод өнгө, олон төрлийн хээ, материалтай хувцсан дээр тулгуурлах oshare kei хувцаслалт нь хамгийн алдартай. Японы A Bathing Ape, Uniqlo болон бидний сайн мэдэх Commes des Garзons брэндүүд дээрх хэв маягийг дэлхий дахинд хүргэхэд чухал нөлөө үзүүлсэн билээ.
3.ФРАНЦ
XVII зууны үеэс Францын язгууртнуудын хувцаслалт Европ даяар тархсан юм. Ерөөс Парис хот дан ганц Европын бус, бүх дэлхийн трэндийг бий болгосон билээ. Гаднын улс орнуудын алдар нэртэй маш олон дизайнер загварын гараагаа Францаас эхэлснээр карьераа шинэ түвшинд хүргэж чадсан байдаг.
Жишээ болгож Марк Жейкобс, Кензо Такада, Александр МакКүйн нарыг дурдаж болно. Haute Couture– ийн төрөлх нутаг Францын загвар зарим хүнд хэтэрхий чамин санагдах байх. Түүнчлэн дэлхийн шилдэг брэнд YSL, Dior, Givenchy, Vuitton, Chanel зэрэг нь бүгд Францаас гаралтай.
2.ШВЕД
Шведийн хувцаслах хэлбэр хэдийгээр дэлхий даяар алдаршаагүй ч Скандинавын орнууд дундаа ноёрхогч нь. 1970-аад онд дэлхийг доргиосон поп хамтлаг гарч ирсэн нь АВВА байлаа. Тэдний аялгуулаг дуунуудаас гадна хувцаслах хэв маяг, тэр дундаа сул трапецан өмд нь олны анхаарлыг ихэд татаж байсан юм.
Энэчлэн анзаарвал Шведийн гол хувцаслах хэлбэр нь минималист байдалд тулгуурладаг байна. H&M /Hennes & Mauritz/ бол яахын аргагүй Шведийн хамгийн алдартай бэлэн хувцасны брэнд. Дэлхийн 41 оронд 2300 гаруй дэлгүүртэй тус брэнд Стеллг МакКартней, Роберто Кавалли зэрэг загвар зохион бүтээгчидтэй хамтран ажиллаж, стрийт стайл, өндөр зэрэглэлийн загвар хоёрын гайхалтай хослолыг дэлхийн залууст түгээсээр...
1.ИТАЛИ
Италийн орчин үеийн загварын чиг хандлага 1950-иад оноос эхлэлтэй. Gucci брэнд баячуудын хүрээний гол сонголт болсноор Греис Келли, Жакки Кенеди Онассис гэх мэт алдартнууд тус брэндийн гар цүнхгүйгээр харагдахаа байсан юм. Харин Английн өмнөд хэсгийн моод дагагсад итали хүрмээр гангарч эхэлсэн нь хүйтэн цаг агаарт нэн тохиромжтой шийдэл байв.
Италийн Prada, Miu Miu, Armani брэндүүд энэ үед дэлхийд алдаршсан бөгөөд орон орны загварт дурлагсад Италийг илэрхийлэх ямар нэгэн зүйлийг хувцаслалтдаа шингээхийг эрмэлздэг байв. Дэлхийн загварын төв болсон таван хотын хоёр нь Италийн Милан, Ром юм. Италичууд аль зүгт загварынхаа жолоог зална, дэлхий даяар тэр л чигт жолоогоо эргүүлдэг нь худлаа биш.
Т.Мөнх-Эрдэнэ