Дархан хотод гуравдугаарр сарын 28-29-ний өдрүүдэд “Дарханы хөгжил-Олон улсын эдийн засгийн форум” зохион байгуулагдах гэж байна. Энэ арга хэмжээг санаачилсан Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболдтой ярилцлаа.
-Олон улсын форумын зорилго юу вэ?
-Хамгийн гол нь Дархан хотын хөгжлийг өнөөдөр олон улсын анхааралд хүргэх зайлшгүй шаардлага тулгараад байна. Учир нь одоогоос тавин таван жилийн өмнө өвс ногоо халиурсан зэлүүд хөндийд Монгол орны зах хязгаар бүрээс, бас хөрш Орос гүрнээс, бүр алс холоос тив алгасан ирсэн Польш, Чех, Унгар, Болгар, Герман залуус хамтран шинэ хотыг бүтээн босгож, энэ нутаг эв найрамдлаар амьсгалж байсан. Ерэн он өнгөртөл Дархан хот дэлхийтэй харилцаж байлаа. Энэ их мэдээллийн урсгал орж ирээгүй байхад шүү бүр. Гэтэл одоо Дарханы гадаад харилцаа туйлын хангалтгүй байна гэж хот байгуулалцсан анхдагч ахмадууд маань ярьдаг. Тийм учраас Дарханыг найрамдлын хот гэдэг жинхэнэ утгыг нь сэргээн олон улс орны түншлэгчидтэйгээ хамтран цаашид хөгжүүлье. Энэ хотын хөгжлийн уламжлал, хувь ерөөл нь ийм гэж үзэж олон улсын форумыг хийх гэж байна.
-Гадны ямар улсуудаас төлөөлөл ирж оролцох вэ?
-Форумын хүндэт зочноор ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Турк улсын төрийн байгууллагын төлөөлөгчид ирж оролцоно. Мөн Хятад, Орос, Солонгос, Япон, Турк улсын нэр хүндтэй, томоохон компаний удирдлагууд бидний урилгыг хүлээн авч оролцохоо мэдэгдсэн. Оролцогчдын тоо цаашид нэмэгдэнэ. Өөр улс хотоос санал ирсээр байгаа.
-Форумыг хаанаас эрхлэн зохион байгуулж байгаа вэ?
-Форумын үндсэн үйл ажиллагаа Дархан хотын “Буудай” зочид буудлын хурлын их танхимд болно. Форумын ерөнхий зохион байгуулагч нь, Дархан-Уул аймгийн ЗДТГазар, дэмжигч байгууллага нь аймгийн ИТХурал. Хамтран зохион байгуулагчаар Дархан -Уул аймгийн Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Ургамал Газар Тариалан Эрдэм Шинжилгээний Хүрээлэн, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль,” JCI” Олон улсын байгууллага, “Тахь Ко” ХК, “Поликом” ХХК зэрэг байгууллагууд ажиллаж байна.
-Форум хоёр өдөр үргэлжлэх нь, ямар үйл ажиллагаа болох талаар тодруулна уу?
-Дарханы аж үйлдвэр, хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал, хот байгуулалт, санхүү, үл хөдлөх хөрөнгө, худалдаа, эрүүл мэнд, боловсрол соёл, шинжлэх ухааны салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, талуудын эрх ашигт нийцсэн хөрөнгө оруулалтыг дэмжих нээлттэй яриа хэлэлцээ болно. Салбаруудаар төрөлжсөн тусгай уулзалтууд хийгдэнэ. Манайд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой гадаадын аж ахуйн нэгж, байгууллагуудад бид бизнесийн төслөө танилцуулна. Ингэснээр хамтран ажиллах түншээ сонгож, хөрөнгө оруулагчидтай тогтоох бизнесийн харилцаагаа тохирч авна. Бид төсөл, саналуудаа аль болох сонирхолтой үр ашигтай боловсруулах дээр анхаарч ажилласан.
-Форумын үр дүн яаж харагдаж байна вэ?
-Форумын дараах Дархан хотын хойшдын дүр төрх маш олон өнгө гэрлээр сүлэлдэн тун ч өөдрөгөөр дүрслэгдэж байгаа. Дарханд олон улс орны бизнес, үйлдвэрлэл үйлчилгээ, соёл боловсрол чөлөөтэй орж ирнэ. Дархан руу урсах хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж, бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлнэ. Хотын эдийн засгийн чадамж сайжирч, гадаад хамтын ажиллагаа эрчимтэй хөгжинө. Үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт дэвшилтэд техник, технологи нэвтэрч, экспортын нэр төрөл, тоо хэмжээ нэмэгдэнэ. Импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл өснө. Энэ бүхний үр дүнд Дарханчуудын амьдрал аж төрөл, тав тух, соёл оюун нь дээшилнэ. Энэ л бидний хүсэл дээ.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
Ярилцсан С.Эрдэнэцэцэг /Дархан-Уул аймгийн ''RGB'' телевиз/