Өнгөрсөн долоо хоногт Мьянмарт 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Үүний улмаас амиа алдсан хүний тоо 2000 давлаа.
Энэ тоо цаашид ч нэмэгдэж магадгүй бөгөөд одоогоор 270 орчим хүн сураггүй болж, 3900 гаруй хүн бэртсэн.
Газар хөдлөлтийн чичирхийлэл зэргэлдээ Тайланд улсад мөн мэдрэгдсэн бөгөөд өндөр барилга нурсны улмаас 19 хүн амиа алдаж, 78 хүн сураггүй байна.
Хүчтэй газар хөдлөлтийн улмаас 55 сая хүн амтай Мьянмарт барилга байгууламжууд сүйдэж, зам, гүүрнүүд нурсан. Тус улс нь геологийн хувьд идэвхтэй бүсүүдийн нэг юм.
2021 онд Мьянмарт болсон төрийн эргэлтээс хойш тус улс цэргийн Жунта бүлэглэлийн удирдлагад шилжсэн нь газар хөдлөлтийн бодит мэдээллийг цаг алдалгүй авахад хүндрэлтэй болгож байна.
Тэд орон нутгийн телевиз, радио, сонин, цахим хэвлэл, интернэтийг хянадаг.
Мөн Жунта бүлэглэл газар хөдлөлтийн дараах нөхцөл байдлыг сурвалжлахаар виз хүссэн гадаад сэтгүүлчдэд зөвшөөрөл олгохгүй гэдгээ мэдэгдсэн аж.
Эх сурвалж: ВВС