УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.03.27/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын өргөн мэдүүлсэн Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хууль санаачлагч УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, Амьтны тухай хууль 2012 онд батлагдсанаар бүс нутгийн амьтны зүйлийн бүрдэл, тэдгээрийн тархац, нөөцийн судалгааг хийж, зэрлэг амьтдын мэдээллийн санг тогтмол шинэчилсний үндсэн дээр зэрлэг амьтныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, ан агнуурын менежментийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн байдаг.
Монгол Улсад 1986 оны байдлаар 30 мянга гаруй чоно 18 аймгийн нутаг дэвсгэрт тархсан гэж ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтдийн гаргасан судалгаанд дурджээ. 1986 оноос хойш улсын хэмжээнд чонын талаар судалсан судалгаа, мэдээлэл огт байхгүй байна. Амьтны тухай хуулийн 28-р зүйлд заасны дагуу “Иргэн зохих төлбөр төлж, сумын Засаг даргын олгосон эрхийн бичгийн дагуу агнуурын ховор амьтнаас бусад амьтныг ахуйн зориулалтаар агнаж, барьж болно” гэж заажээ.
Засгийн газрын 2023 оны Амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай 260-р тогтоолыг үндэслэн тухайн амьтны экологи, эдийн засгийн үнэлгээний 20 хувиар буюу 226 мянган төгрөгөөр, зөвшөөрлийн хураамжийг 2 хувь буюу 22600 төгрөгөөр тус тус тооцож, нэг чоно агнах зөвшөөрөл 248600 төгрөгийн үнэлгээтэй байна.
Тулгамдсан асуудал нь,
- 1-рт, Ан агнах зөвшөөрөл 5 хоногийн хугацаатай байдаг ба тухайн хугацаандаа ан хийж чадаагүй бол дахин сумын төв орж, зөвшөөрөл авах шаардлага үүсдэг. Иймд төлбөр төлж зөвшөөрөл авах шаардлага байдаггүй.
- 2-рт, Хуульд заасны дагуу ан агнах зөвшөөрөл авах нь малчдад хүндрэлтэй байдаг.
- 3-рт, Өмнө нь малчид нийлж чоно агнадаг байсан бөгөөд чоно агнасан хүнийг нэг хониор шагнадаг байсан. Одоо малчин иргэд чоно агнасан бол өндөр торгууль тавих тул амь нас, мал сүргээ чоноос хэрхэн хамгаалахаа мэдэхгүй байна.
Чонын экологи, эдийн засгийн үнэлгээг 1 сая 130 мянган төгрөгөөр тогтоосон. Зөвшөөрөлгүйгээр чоно агнасан тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар торгохоос гадна Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар 2.2 сая төгрөгийн нөхөн төлбөр төлнө. Иймд Амьтны тухай хуульд дараах нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөлд тусгажээ. Төсөлд амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнасан бол агнуур хийх тусгай зөвшөөрөл авахгүй байхаар тусгажээ.
Уг хуулийн төсөлд иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулахад 5000 гаруй иргэн дээрх заалтыг дэмжиж гарын үсэг зурсан гэж танилцууллаа.
Чонын экологи, эдийн засгийн үнэлгээг 1 сая 130 мянган төгрөгөөр тогтоосон.
УИХ-ын А.Ариунзаяа, Чоно устах хэмжээнд хүрлээ гэж чоно хууль бусаар чоно агнахыг хориглосон. Гэтэл нөгөө талдаа баруун бүсийн малчдын хотонд орж, нүцгэн гараараа чонотой тулалдаж, алсан тухай мэдээллийг бид нийгмийн сүлжээнээс харсан. Энэ бол монголчуудын сэтгэлгээтэй холбоотой.
Одоо ч гэсэн чоно харвал хийморьтой, агнавал бүр ч их аз хийморьтой гэсэн ойлголт эрчүүдэд байдаг гэнэ лээ. Чоно агнаж зургаа цахимд тавих, машин дээрээ арьсыг нь тохож хотоор явах, сүүлдээ бүр нисдэг тэргээр агнах зэрэг замбараагүй байдалд хүрсэн. Эрчүүд чоно агнаж аз хийморио сэргээдэг гэсэн ойлголт байна. Зөвшөөрөл олгохгүй, нээлттэй болгосноор чоно эрчүүдийн аз хийморио сэргээх гэсэн шуналд автах вий дээ. Үүнийг яаж зохицуулах вэ?
О.Амгаланбаатар, 2000-2012 онд хил дээр хятадууд маш өндөр үнээр худалдаж авсантай холбоотой Монголд чоно ховордсон юм билээ. Хөлдөөсөн нэг чоно 2 сая төгрөгт хүрсэнтэй холбоотой чонын хядлага болсон байдаг. Хийморио сэргээх гэж чоно алах явдал тэгтлээ хавтгайраагүй юм билээ. Монголчуудын сэтгэл зүй ч өөрчлөгдөж байна. Тэгэхээр энэ хуульд өөрчлөлт оруулснаар чонын хядлага хавтгайрахгүй гэж үзэж байна.
БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, Биологийн хүрээлэнгийн судалгаараар 2004 онд 10 мянга орчим чоно байна гэсэн дүн гарсан. Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны үнэлгээгээр саарал чоно "ховордож болзошгүй" гэж үнэлэгдсэн. Чоно байгалийн тэнцвэрийг хангах үүрэгтэй амьтан. Зарим улс орон чоноо нэлээд хядсанаас ховордож, өөр улсаас дахин авчирч нутагшуулж байна.
Энэ хуулийн төсөлд зөвхөн нэг заалт буюу "Амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнасан тохиолдолд зөвшөөрөл авахгүй" гэсэн өөрчлөлт оруулахаар тусгасныг тодруулан хэлэв.
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Зүүн болон говийн бүсэд чоно дууссан, харин баруун бүсэд чонын тоо толгой өссөн. Баруун аймгийн малчид төл авахад хэцүү болсон. Амьжирганы эх үүсвэр болсон малд нь халдаж, хохиролд оруулж байна. Агнах гэхэд сумын Засаг даргаас зөвшөөрөл ав гэдэг. Харин зүүн болон говийн бүсэд чоно агнахыг хориглосон С.Одонтуяа сайд тушаалыг зөв гэж үзэж байна.
Гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараа Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих, эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хэлэлцэхийг дэмжив.