#Paris2024 Монголын шигшээ багийн Парисаас авсан хоёр дахь медаль нь мөнгөн медаль байлаа. Паралимпын таеквондогийн төрөлд хоёр тамирчин оролцож хоёул медаль авав.
Парис 2024 паралимпын наадмын хоёр дахь өдөр пара таеквондогийн K44 ангиллын эрэгтэй -63 кг жинд Ганбатын Болор-Эрдэнэ өрсөлдлөө.
Тэрээр финалд Токиогийн паралимпын хүрэл медальт, дэлхийн аваргын хошой мөнгө, хошой хүрэл медальт Туркийн 27 настай Мухмут Бозтекэ 9-7 харьцаагаар, ердөө хоёр онооны зөрүүтэй ялагдаж мөнгөн медаль хүртлээ. Хоёр тоглогч үндсэн цагт 7-7 харьцаагаар тэнцсэн бөгөөд нэмэлт цагт Туркийн тамирчин 2 оноо авснаар ялсан юм.
Токиогийн паралимпын 7-р байр, 2022 оны Азийн наадмын аварга, дэлхийн таван удаагийн аварга (2014, 2015, 2017, 2019, 2021) 29 настай Г.Болор-Эрдэнэ шөвгийн наймд 2023 оны Пан Америкийн наадмын мөнгөн медальт, Доминиканы 24 настай Хералдо Кастро Энкарнасионыг 19-5, хагас шигшээд Токиогийн олимпын 5-р байр, 2023 оны дэлхийн аварга Италийн 29 настай Антонино Боссоло нарыг ялаад байв.
Ийнхүү Монголын паралимпын баг тамирчид наадмын хоёр дахь өдөр хоёр дахь медалиа авсан нь мөнгөн медаль байлаа. Пара таеквондогийн төрөлд хоёр тамирчин өрсөлдсөнөөс хоёул медальтай буцахаар болов.
Таеквондогийн K44 ангилал нь хоёр гар эсвэл аль нэг гарын хэсгүүд байхгүй, үүнээс үүдсэн гарын хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүс оролцдог онцлогтой.