1977 онд АНУ-ын Пенсильванийн агуйгаас олдсон хөлдсөн цогцсыг бараг 50 жилийн дараа эрх баригчид таньжээ.
Шүүхийн шинжилгээний алба энэ цогцсыг Пенсильвани мужийн Форт Вашингтон хотын /тухайн үед/ 27 настай Николас Пол Граббынх гэж мэдэгджээ.
Эрх баригчид эцэст нь Граббын хурууны хээг олж тогтоосны дараа түүнийг хэн болохыг таньжээ.
Гэр бүлийнхэндээ "Никки" гэгддэг Грабб Пенсильванийн үндэсний армид алба хааж байсан бөгөөд 1971 онд нэр хүндтэй халагдаж байжээ.
Граббын цогцсыг Филадельфиас баруун хойд зүгт 122 км зайд орших явган аяллын бүс болох Олбани хотхон дахь Пиннэкл уулын доорх агуйгаас хөлдсөн байдалтай олжээ.
Эмнэлгийн анхны үзлэгээр түүнийг хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан болохыг тогтоосон. Харин бараг хагас зуун жилийн дараа Пенсильванийн цагдаагийн мөрдөгч Граббын хурууны хээг олж илрүүлсэн гэж Беркс дүүргийн Шүүхийн шинжилгээний албанаас мэдэгджээ.
Холбооны мөрдөх товчоо түүнийг сураггүй болсон хүмүүсийн үндэсний мэдээллийн сангаас хайхад нэг цаг хүрэхгүй хугацаанд Граббынх болохыг олж тогтоож чадсан байна.
Гэр бүлийнхэндээ "Никки" гэгддэг Грабб Пенсильванийн үндэсний армид алба хааж байсан бөгөөд 1971 онд нэр хүндтэй халагдаж байжээ. Түүний гэр бүлийнхэн түүнийг цогцсыг таньсанд Шүүхийн шинжилгээний газарт маш их талархаж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвал: BBC