Тэрбумтан Илон Маскийн “SpaceX” компанийн Старлинк хиймэл дагуулын дагуулууд одон орны судалгаанд саад учруулж байгааг Нидерландын эрдэмтэд хэлжээ.
Хэрэглэгчдийг өндөр хурдны интернэтээр хангаж буй шинэчлэгдсэн Старлинкийн хиймэл дагуулууд өмнөхүүдээсээ илүү радио телескопуудад саад учруулж байна гэв.
Тодруулбал тойрог замд буй хэдэн мянган хиймэл дагуул нь радио телескопын үзэгдэх орчныг хязгаарласнаар одон орны судалгааг төвөгтэй болгож байгаа аж.
Өөрөөр хэлбэл хөөргөж буй хиймэл дагуулууд тодорхой хэмжээний цацрагийг ялгаруулж, улмаар одон орон судлаачдад тэнгэрийг сайн харах боломжгүй болгож байна хэмээн тайлбарлажээ.
Энэ талаар SpaceX компаниас ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзсан тухай ВВС мэдээлэв.
Хиймэл дагуулууд ихэвчлэн алслагдсан бүс нутгуудыг интернэтээр хангахаас гадна Украин, Йемен зэрэг дайны нөхцөл байдалтай улсуудыг мөн хангаж байгаа юм.
Одоогийн байдлаар дэлхийн тойрог замд 6400 орчим Старлинкийн хиймэл дагуул бий. Старлинк болон бусад хиймэл дагуулыг оролцуулбал 2030 он гэхэд тойрог замд 100 мянга гаруй хиймэл дагуул байрлах тооцоолол байна.
Эх сурвалж: ВВС