Зам, Тээврийн хөгжлийн яам “Google” компанитай хамтран Монгол орны авто замын зургийг “Google Map”-д шинэчилж оруулах төслийг эхлүүллээ. Энэхүү төсөл нь нийт 11 аймгийн 6000 гаруй км авто замыг хамрах юм байна. Одоогийн байдлаар “Google Map”-д ашиглагдаж буй мэдээлэл нь 2015 онд шинэчлэгдсэн зургууд байгаа аж.
“Google Map”-д холбогдох зургуудаа оруулсан бизнесүүд хэрэглэгчдээс байршилтай холбоотой хүсэлт хүлээж авах нь 42 хувиар өндөр байдгийг “Google”-ийн судалгаа харуулж байна.
Төслийн хүрээнд зөвхөн авто замын зургуудыг шинэчлээд зогсохгүй зам дагуу байрлалтай авто буудал, авто засварын төв, эмийн сан зэрэг газруудын байршил зүйн зураг, цагийн хуваарь, зурган мэдээллийг оруулах ажээ. Мөн аялал жуулчлалын бүс нутаг, байгалийн үзэсгэлэнт, түүхэн дурсгалт газруудын байршлын зураг, мэдээллийг оруулах тул аялал жуулчлал талаасаа өндөр ач холбогдолтой болохыг Зам, Тээврийн хөгжлийн яам онцолж байна.
Эхний ээлжид баруун бүс буюу Улаанбаатар-Арвайхээр-Баянхонгор-Алтай-Ховд -Баян-Өлгий-Улаангом-Улиастай-Тосонцэнгэл-Цэцэрлэг-Хархорин-Булган-Орхон-Дархан-Улаанбаатар чиглэлийн олон улс, улсын чанартай авто зам, түүний дагуух үйлчилгээний байгууламжийн зургийг стандартын дагуу тоноглосон автомашинаар явж, 360 градусын өнцгөөр авч “Google Map” системд оруулах юм байна. Мөн Булган боомтоос Цагааннуур боомт хүртэлх олон улсын АН4 авто замын зургийг оруулах ажээ.
Б.Чулуунчимэг