Хийсэн ажлынхаа талаар цаг алдалгүй, шуурхай мэдээлдэг газар бол Хотын захиргаа.
Тэд, энэ оны тавдугаар сарын 8-нд, "Нийслэлийн гэр хорооллын гудамж, зам талбайд нийтийн тээврийн хүртээмж, үйлчилгээг сайжруулах, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргын тамгын газар, Азийн хөгжлийн банк хамтран “Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах” төслийг 2019 оноос хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 17, 18, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоёр битүү, 17 задгай шинэ автобусны зогсоолыг ашиглалтад орууллаа" хэмээн мэдээлж байв. ( ulaanbaatar.mn )
Дээр дурдсанчлан хоёр нь битүү автобусны буудал бөгөөд дотроо ариун цэврийн байгууламжтай, гар утас цэнэглэгч, хяналтын камертай гэдгийг нь онцолж байсан юм.
Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд амьдардаг бидэнд ариун цэврийн байгууламжтай, автобусны дулаан зогсоолтой болно гэдэг таатай байлаа. Түүнийгээ ч "хотынхон" сайн сурталчилсан бөгөөд ашиглалтад оруулж буй автобусны буудлынхаа өмнө тайз засаж, дарга нар үг хэлсээр нээсэн.
"Ашиглалтад орууллаа гэсэн ч, буудлын хаалгыг нээж байгаагүй" гэдгийг Чингэлтэй дүүргийн оршин суугчид ярьж байна.
Иргэдийн хэлж байгаачлан эдгээр автобусны буудал руу хүн ордоггүйг илтгэх шиг босго нь цастай, хаалга нь түгжээтэй байв. Харин дотроо гэрэлтэй, камерын бичлэг хянах дэлгэц асаалттай байхаас гадна, цонхоо ч мөн завсарлажээ.