Хонконг болон эх газрын Хятадад 90-ээд оны үед тус цай газар авснаар сүлжээ дэлгүүрүүд олноор үүсэж эхэлжээ
Та боба цайнд дуртай юу? Тапиока гэдэг цардуултай наалдамхай бөмбөлгөөр (“bubble” буюу “боба”) дүүрэн нялуун амтат ундаанд ухаангүй дурладаг мянганыхан болон Z үеийнхэн олон бий. Өсөн нэмэгдэж буй энэхүү хандлага нь сүүлийн хэдэн жилд БНХАУ-д хэд хэдэн тэрбумтныг төрүүлж, цаашдаа ч асар их хөрөнгийн үүдийг нээхээр байна.
Дөрөвдүгээр сарын 23-нд БНХАУ-ын гурав дахь том боба цайны сүлжээ “Sichuan Baicha Baido Industrial” олон нийтэд хувьцаагаа нээлттэй арилжиж, 300 сая ам.долларыг босгохоор төлөвлөөд байгаа нь 11 дүгээр сараас хойш Хонконгийн биржид хийгдсэн IPO-нуудаас хамгийн том нь болох юм. Үүсгэн байгуулагч эхнэр, нөхөр Ван Сяокун болон Лю Вейхун нарын компанидаа эзэмшдэг 73 хувьтай тэнцэх хувьцааг тооцвол IPO-ийн дараа тэдний хөрөнгө 2.7 тэрбум ам.долларт хүрэхээр байгааг Bloomberg-ийн тэрбумтнуудын индексээс харж болохоор байна.
Боба цай Тайваньд 1980-аад оны сүүлчээр бий болсон ба сургууль болон оффис орчмын жижиг лангуунуудад анх борлуулдаг байв. Харин Хонконг болон эх газрын Хятадад 90-ээд оны үед тус цай газар авснаар сүлжээ дэлгүүрүүд олноор үүсэж эхэлжээ. Өнөөдөр Хятад даяар олон мянган брэндүүд цайнд дурлагсдыг татахаар өрсөлдөж байгаа бөгөөд АНУ, Европт ч тоо томшгүй худалдаалах цэгүүд нээгдсэн ч Хятадын хамгийн том нийлүүлэгчид тэнд хараахан хөл тавиагүй байна.
Хятадад боба цайны дундаж үнэ саяхныг хүртэл 5 ам.доллартой ойролцоо байсан бол "Baicha Baidao"-ийн худалдааны цэгүүдэд хагас литр боба цайг 2 ам.доллароос арай илүү үнээр урт хугацаанд худалдаалсаар иржээ. "Baicha Baidao"-ийн IPO-ийн танилцуулгад дурдсанаар бол энэ стратеги нь үр дүнгээ өгч, 2021-2023 оны хооронд борлуулалт нь 56 хувиар өсөж, 5.7 тэрбум юань (787 сая ам.доллар) хүрсэн байна.
Боба цайны зах зээлийн өөр нэг тэрбумтнууд бол 1997 онд Хэнань мужид "Mixue Bingcheng" компанийг үүсгэн байгуулсан ах дүү Жан Хончао, Жан Хунфу нар юм. "Mixue Group" Хятад даяар 32,000 гаруй, ойролцоо 11 улсад 4,000 дэлгүүртэй бөгөөд сүлжээ дэлгүүрийн тоогоор Starbucks-ийн дараа дэлхийд хоёрдугаарт бичигддэг хэмээн өөрсдийгөө тодорхойлдог. 2020 онд Хятадын хоол хүргэлтийн зах зээлийн аварга Meituan болон Hillhouse Investment Management тэргүүтэй венчур хөрөнгө оруулагчдаас санхүүжилт татсаныхаа дараа тус цай үйлдвэрлэгч 23.3 тэрбум юаниар үнэлэгдэж, ах дүү хоёрын тус бүрийнх нь хөрөнгийн хэмжээ 1.5 тэрбум долларт хүрсэн байна.
Хятадын эдийн засаг удааширч, инфляцад нухлагдсан хэрэглэгчид бүсээ чангалж байгаа энэ үед үйлдвэрлэгчид олноороо үнээ бууруулж байна. Хонконгт IPO хийхээр бүртгүүлсэн, 9,000 орчим дэлгүүртэй "Guming Holdings" болон зах зээлдээ дөрөвдүгээрт бичигддэг ордог "Auntea Jenny Industrial" нь нэг аяга цайгаа 3.50 ам.доллар хүрэхгүй үнээр борлуулдаг болжээ.