МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш нар Хүнсчдийн холбооны захиалгаар Евразийн эдий засгийн холбоотой байгуулах түр гэрээний үр нөлөөг судалжээ.
Бид та бүхэнд судалгааны эхний үр дүнг танилцуулсан. Тэгвэл МУИС-ийн Маркетинг, худалдааны тэнхимийн профессор, доктор Т.Ономсайханы илтгэлийг хүргэе. Тэрээр “ Бид тоон болон чанарын судалгаа хийж, олон талаас нь судаллаа.
Манай улсын Евразийн эдийн засгийн холбоотой одоо хийж буй худалдаа, энэ холбооны гишүүд хоорондоо ямар худалдаа хийдэг, худалдааны дүн, бүтээгдэхүүн болон хэлэлцээр хийснээр манай худалдаа өргөжих, эсэхийг судаллаа. ААН-үүд энэ судалгааг ашиглаж, шийдвэрээ гаргаасай гэж хүсэж байна” гэсэн юм.
11 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБООНЫ БУСАД ГЭРЭЭНҮҮД
Энэ холбоог 2014 онд байгуулж, хамгийн анхны Чөлөөт худалдааны гэрээг Вьетнамтай байгуулж, 2015 оноос мөрдөж эхэлжээ. Серби, Ирантай 2018 онд хэлэлцээ эхлүүлж, 2019 оноос гэрээ хүчин төгөлдөр болсон. Түр гэрээний хугацаа дуусаж, талууд гэрээг сунгасан.
Эдийн засгийн чөлөөт бүсэд тооцогддог Сингапуртай 2019 оноос хойш хэлэлцээ хийж байгаа ч өнөөг хүртэл дуусаагүй.
Чөлөөт худалдааны хэлэлцээрт бараа, үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг мөн хамруулдаг тул хэлэлцээ удаан хугацаагаар үргэлжилдэг байна. Евразийн эдийн засгийн холбооны гишүүн таван улс нь хоорондоо гаалийн нэг тарифтайн сацуу худалдааны нэгдсэн бодлоготой, улс төрийн засаглал нь ч ихээхэн төстэй орнууд юм.
Евразийн эдийн засгийн холбоотой түр гэрээ байгуулбал манай улс олон улсын хоёр дахь гэрээнд нэгдэж орно. Монгол Улс 2015 онд Японтой Чөлөөт худалдааны гэрээ байгуулсан юм. Мөн Ази Номхон далайн худалдааны, гаалийн тариф хөнгөлөх, БНСУ-тай Чөлөөт худалдааны хэлэлцээнд нэгдэх яриа хэлэлцээ үргэлжилж байна.
СУДАЛГААНЫ ҮР ДҮН
Манай үйлдвэрлэгчид мах, махан бүтээгдэхүүнээ Евразийн гишүүн орнууд руу гаргахад одоо 15-50 хувийн татвар төлж байна.
Үүн дээр тухайн улсын НӨАТ-ыг нэмж төлдөг.
Хэлэлцээрт хүрснээр адууны махны экспорт хамгийн их нэмэгдэхээр байгаа ч жилд 1.7 сая ам.доллараар нэмэгдэнэ.
Өнөөдрийн (2025.04.08) ам.долларын ханшаар тооцвол энэ нь 5.9 тэрбум төгрөг юм. Тэгвэл манай улсад үйл ажиллагаа эрхэлдэг, уул уурхайн компанид энэ онд тусгай зөвшөөрлийн төлбөрт 6 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. (Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам)
Ноос, ноолууран эдлэлийн экспорт маш бага, 200-300 сая ам.доллараар л нэмэгдэнэ.
Гэхдээ сайн хэлэлцээр хийж чадвал Киргиз рүү ноос, ноолууран бүтээгдэхүүн гаргах боломжтой гэж МУИС-ийн Бизнесийн сургуулийн судалгаанд онцолжээ.
ХАМГИЙН ИХ ӨСӨЛТ АВЧРАХ ТОП 10 БАРАА
Тэмээ, сарлаг, хонины ноосон оймс, бээлий, ороолтыг Сибирийн бүсэд л худалдах боломжтой. Үхрийн махан нөөшилсөн махаар ОХУ-ын батлан хамгаалах салбарыг хангах боломжтой гэдэг ч экспорт ердөө 0.3 сая ам.доллараар өснө. Одоо энэ төрлийн бүтээгдэхүүн маш хэмжээгээр худалдаж байна.
Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын НӨАТ
- ОХУ, Беларусь, Арменд 20 хувь
- Казахстанд, Киргизстанд 12 хувь байна. Харин манай улсад НӨАТ 10 хувь.
ОХУ гаалийн хураамжаа жил бүр өөрчилдөг. Энэ онд энэ хураамжаа шинэчилжээ. Ямар бараа экспортлохоос хамаарч харилцан адилгүй хураамж төлнө. Иймд бизнес эрхлэгчид энэ хураамжийг ч судлах шаардлагатай.
Тарифын бус арга хэмжээ гадаад худалдаанд чухал нөлөө үзүүлдэг. Манай улс 2015 онд Японтой Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан ч тус улсын тарифын бус арга хэмжээний улмаас экспортоо өсгөж чаддаггүй. Үүнд стандартууд, хорио цээрийн дүрмүүд багтдаг.
Тэгвэл ОХУ-д нийт 800 орчим тарифын бус арга хэмжээ мөрддөг. Зөвхөн адууны мах худалдах бол нийт 38 төрлийн шаардлага хангах ёстой. Үүний 33 нь өвчингүй бүсээс мах нийлүүлэх гэх мэт эрүүл ахуйн хорио цээрийн шаардлагууд юм. Эдгээрийн бүгдийг биелүүлсний дараа л адууны махны гаалийн тарифаа хөнгөлүүлнэ.
2028 он хүртэл үйлчлэх, түр гэрээг Евразийн гишүүдтэй байгуулснаар импорт 95 хувиар өсөх талаар танилцуулсан. Одоо ОХУ-аас манайд архи худалдахад 40, сүү, сүүн бүтээгдэхүүнийг 15 хувийн гаалийн татвар төлж байна. Гэрээ байгуулснаар дараах барааны импорт одоогийнхоос хэд нугалж өснө.
- Алимны шүүс 1.2 сая ам.доллараар
- Цагаан архи 1.3 сая ам.доллараар
- Иогурт 2 сая ам.доллараар
- Хөлдүү тахианы махны импорт 3 сая ам.доллараар
- Авто бензин, дизель түлшний хэмжээ 83 сая ам.доллараар тус тус өснө.
Эдгээр нь ойрын хугацаанд өөрчлөлт юм. Цаашдаа юу болох вэ?
Дэлхий дээрх бүх барааг нийт 97 бүлэгт хуваадаг. Монгол Улс 15 бүлгийг л экспортлох боломжтой. Эдгээр нь ноос, ноолууран хувцаснууд, мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, өлөн гэдэс, дайвар бүтээгдэхүүн, зэсийн баяжмал гэх мэт 38 төрлийн бараа юм.
Одоо манай улсын Евразид экспортолж буй нийт барааны 74 хувийг зэсийн баяжмал дангаараа эзэлдэг. Үүнийг хэлэлцээрт харгалзах хэрэгтэй гэж Т.Ономсайхан доктор анхааруулав.
Тэрээр “Бид Арментай одоо худалдаа хийхгүй байгаа ч цаашид өсөх боломжтой. Бас нэг зүйл байгаа нь манай экспортын бүтээгдэхүүнүүд алдаг оног гадагшаа гардаг буюу тогтмолжоогүй. Харин бид ОХУ-аас импортолдог бүтээгдэхүүнүүдийн худалдааг өнгөрсөн хугацаанд маш тогтвортой хийжээ. Энэ нь манай улсын экспортын өрсөлдөх чадвар сул байгааг харуулна” гэв.