-“Айрбус 310-300” онгоцны ослын буултын
талаархи техникийн комиссын дүгнэлт-
УИХ-ын дарга Д.Лүндээжанцан тэргүүтэй төрийн өндөр дээд хэмжээний айлчлал
хийхээр зорчиж явсан онгоцонд эвдрэл гарч ослын буулт хийсэн. Онгоцны эвдрэлийн
техникийн шалтгааныг мэргэжлийн комисс хэрхэн тодорхойлсныг хүргэж байна.
Нислэг үйлдэх багийг Ц.Баярсайхан ахалж, онгоцонд төрийн өндөр дээд төлөөлөгчдийн
хамт 198 зоригч явжээ. Тусгай үүргийн нислэгийн бэлтгэлийг дээд зэргээр
хангаж, нислэг үргэлжлэх хугацаанд бүх үйл ажиллагаа хатуу хяналтад явах
ёстой. Энэ үүднээс “Айрбус 310-300” онгоцны бүрэн бүтэн байдлыг шалгаж есдүгээр
сарын 9-нд Токио руу графикт нислэгт гаргасан байна. Шалгалтын нислэгийг Төрийн
тусгай хамгаалалтын (ТТХ) газрын мэргэжилтэн Ариунболд, МИАТ-ийн хоёр инженер
үйлджээ. Техникийн ямар нэг дутагдал, доголдол илрээгүй хэмээх дүгнэлттэйгээр
дараагийн нисэх багт хүлээлгэн өгсөн байна. Берлин рүү зорьсон УИХ-ын дарга
тэргүүтний зочдын нислэгийн багт ч шалгасан инженерүүд, ТТХ-ын мэргэжилтэн
хамт явжээ. Гэтэл тусгай үүргийн нислэгийн онгоцны дугуй газраас хөөрөлгүй
гэмтсэн, холбогдох газар нь мэдээгүй, онгоц завсарын буудалд ослын буулт хийж
тусгай үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон.
Энэ бол ихээхэн ноцтой, хариуцлага хүлээлгэх ёстой асуудал хэмээн мэргэжлийнхэн
үнэлсэн байна.
Ингээд Берлин рүү ниссэн үеийн техникийн дутагдлыг үзвэл анх “Изнис” компанийн
нисгэгчид нислэгийн зурваст гадны биет эд зүйл байгааг олж харсан. Тэгээд
Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-ын Нислэг хөдөлгөөнийг удирдах төвд
мэдэгдсэн байна. Төвийнхөн ч нөхцөл байдлыг Батмөнх даргадаа даруй хэлсэн
байхад өмнөөс нь МИАТ-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар (АХЗҮГ)-ын
дарга Энхтөрд мэдэгд хэмээн хариу өгчээ. МИАТ-ийнхэн нислэгийн талбайг
шалгаж, хэлтэрхийнүүд Москва-Берлиний чиглэлд ниссэн тусгай үүргийн онгоцны
дугуйны бүрхүүлийн тасархай болохыг тогтоожээ. Улмаар онгоцны экипажийнханд
мэдэгдсэн байна. Дугуй нь хагарсан тухай мэдээлэл авсан “Айрбус 310-300” онгоцны
нисэх багийнхан есдүгээр сарын 10-нд өглөөний 11 цаг 45 минутад Москвагийн
Шереметьево буудалд газардсан. Онгоц газардсан даруйд үзлэг хийхэд долдугаар
дугуйны гадуур хаймар нь хуурч унасан, баруун далавчны арын хэсэгт хонхойлт үүссэн
учир цаашид нислэг үйлдэх ямар ч боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ дүгнэлтийг
дугуй нийлүүлэгч компани болох Люфтханзагийн мэргэжилтнүүд хийжээ. Үнэн хэрэгтээ
далавч хонхойх биш хагас метр илүү газарт цуурч, бутарч унасныг техникийн дүгнэлтэд
дурджээ. Үүнийгээ батлах гэрэл зургийг нь ч ирүүлжээ. Далавч уртаашаа
50 гаруй см, өргөөшөө найман см газарт хугарсан байна.
МИАТ компани Германы Люфтханза компаниас бэлэн дугуй авч өөрсдөө “Айрбус
310-300” онгоцондоо угсардаг гэнэ. Ингэхдээ дугуйны бүрэн бүтэн байдалд ямар нэг баталгаа
авдаггүйгээс гадна ашиглалтын хугацааг тогтоодоггүй. Авч байгаа ихэнх дугуй нь
засварлагдсан, гадуураа давхар бүрхүүлтэй ирдэг байж. Дугуйны элэгдэл хорогдлыг
МИАТ-ийнхэн нүдэн баримжаагаар тогтоосоор иржээ. Дугуйг Германы Люфтханзад
очиж, үзлэг шалгалт хийж авах ажлыг инженер Чулуунжав гардан гүйцэтгэдэг юм
байна. МИАТ зөвхөн “Бойнг 737” онгоцны дугуйг л өөрсдөө засварладаг гэж байгаа.
Нислэг үйлдэх бүх онгоцныхоо засвар, үйлчилгээнд хяналт, шалгалт хийж, дүгнэлт
гаргах үүрэг бүхий дотоод аудитын хэлтэстэй. Энэ хэлтэс бүтцийн хувьд АХЗҮГ-таа
харьяалагддаг. Хэлтэс хараат бус, бие даасан хяналт, шалгалт хийж дүгнэлт
гаргах ёстой. Гэвч техникийн газрын дарга Энхтөрийн дураар бүх шийдвэр, дүгнэлт
гардаг гэсэн мэдээ байна хэмээн дүгнэлтэд өгүүлжээ.
Техникийн эвдрэлийн шалтгаанд дурдахдаа дугуйнд үйлдвэрлэлийн үеийн согог
байх магадлалтай хэмээн үзсэн байна. Бас ашиглалтын явцад гарсан механик
гэмтэл байж мэдэх. Нислэгийн чөлөөт талбайд онгоц гүйлт хийх үед талбайн зурвасны
гэмтлээс механик нөлөөлөл орсон байж болно хэмээн үзжээ. Тухайлбал, талбайд ан
цав, цоорол гарсан байх мэт нөлөөлөх боломжтой гэнэ. Үйл явдлын дараа МИАТ,
ИНЕГ хамтран мэдээлэл хийх үеэр АХЗҮГ-ын дарга Энхтөр ослын буулт хийхэд хүргэсэн
бүх шалтгааныг гадаад хүчин зүйлд тохож байсан. Чухамдаа онгоц гүйх чөлөөт
талбай, нислэгийн зурвасны доголдлоос нөлөөлсөн гэх маягаар ярьсан. Дутагдал
гарсан шалтгааныг урьдчилан тааварлаж болох ч өөрсдийгөө буруугүй хэмээн өмгөөлөх
хандлагатай төдийгүй сэлбэгээр хангагч Германы Люфтханза компанийг
буруутгах гэж оролдсон. Ямар ч байсан техникийн газрын үзлэг шалгалт хангалтгүй,
үүнийг онгоц хөөрөөгүй байхад дугуй хагарсан нь батална гэж уг дүгнэлтэд өгүүлжээ.
Онгоцны хувьд дугуй бол онцгой эд анги. Дугуйн дээрээ хүчлэл авч, өндийж хөөрдөг,
дугуйн дээрээ суудаг. Аль нэг дугуй нь гэмтсэн онгоц элгээрээ хэвтэж эсвэл
далавчаараа савж буухаас өөр хувилбаргүй. Харин хөдөлгүүр нь гацах буюу
унтарсан тохиолдолд дугуйн дээрээ зөөлөн газардаж ослын буулт хийх боломжтой. Үүнд
л дугуйны ач холбогдол гарна хэмээн мэргэжилтэн тэмдэглэсэн байна.
Энэ бүхний эцэст онгоц ослын буулт хийхэд хүргэсэн дутагдал доголдлыг
тогтооход ИНЕГ-ын дарга Батмөнх хойрго хандсан байна. Онгоц гүйх зурвасын аль
хэсэгт дугуйны хагархай байсан, хэдэн метр гүйсний дараа дугуйнд гэмтэл гарсан,
хагархай хэсэг ямар байрлалаар хэдэн метрийн зайд унасан, тухайн орчны зурваст
цуурал, цоорол байсан эсэх олон зүйлийг нотлох баримтаар баталгаажуулах ёстой
байж. Энэ тухай Иргэний нисэхийн ерөнхий дүрэмд ч тодорхой заасан. Гэвч үүнийг
мөрдөөгүйгээр барахгүй дугуйны хагархайг шууд шүүрдэн цэвэрлэсэн байна. Эд мөрийн
баримт авч үлдэхийн тулд бусад нислэгийг ч тодорхой хугацаанд хориглох ёстойг мөн
л дүрэмд заасан байгаа аж. Гэсэн ч тухайн үеийн нөхцөл байдалд үнэлгээ хийхийн
тулд одоо онгоц өөрийн нислэгийг бүхэлд нь бичиж байдаг системийг хянах ёстой
болж. Онгоцны нислэгийн параметрийг уншиж, дүн шинжилгээ хийдэг автомат системийг
МИАТ-ийн АХЗҮГ-аас 2005 онд шинэчлэн байрлуулжээ. Үүнийгээ ашиглан есдүгээр
сарын 10-ны тусгай үүргийн нислэгийн бэлтгэлийг шалгасан Токиогийн нислэгийн
бичлэгийг уншсан байх ёстой аж.
Өчигдөр Улаанбаатарт авчирсан “Айрбус 310-300”-ын долдугаар дугуйг онгоцонд
хадгалж явсан запас дугуйгаар сольжээ. Далавчинд гарсан гэмтлийг засах боломжгүй
гэж Люфтханзагийнхан үзсэн байна. Далавчийг бүхэлд нь солих ёстой гэнэ.
Ингэхийн тулд 300 гаруй мянган ам.доллар хэрэгтэй гэж бидэнд олдсон дүгнэлтэд
дурдсан байна.
Б.Хажидмаа